Л.Оюун-Эрдэнэ: Үл хөдлөхүүдийг дуудлага худалдаагаар худалдаж, Хөгжлийн банкийг хохиролгүй болгоно

2022-02-14 610 0

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ-ын дарга Г.Занданшатар  Хөгжлийн банкны асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр  “Зээл зөрчигдсөн гэсэн асуудлаар ихэнх нь иргэний хуулиар, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн агуулгаар олон албан тушаалтан мултарч үлдэх асуудал байна. Тиймээс хуулийн зүйлчлэлийг өөрчилж, зээл  авч мөнгө угааж, татвар төлөгчдөд ноцтой хохирол учруулсан гэж үзэн, төрийн хохиролгүй болгуулахаа прокурорт хандсан. Энэ дагуу зарим үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх шийдвэрийг гаргасан байгаа. Шаардлагатай бол үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдаж, Хөгжлийн банкийг хохиролгүй болгоно” гэдгийг Ерөнхий сайд хэлэв.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар, “Хөгжлийн банкыг тэр чигээр нь харлуулж болохгүй. Ялгаж, салгах шаардлагатай. Жинхэнэ улсын хохироосон хүмүүс огт хамааралгүй нөхдийг хавчуулж, өөрсдөө гэмгүй үлдэх ажлыг зохион байгуулж байна. Төр, ард түмнийг хохиролгүй болгож, гэм буруутай зээлээ зориулалтын бусаар ашигласан улстөрчдөд хатуу хариуцлага тооцох ёстой” гэлээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Үндсэн хуулийн өөрчлөлтийг 91.2 хувийн саналаар БАТАЛЛАА

Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. УИХ-ын сонгуу

2023-06-02

Л.Гүндалай намын нэрээ “Ард түмний хүч нам” гэж өөрчилжээ

Улсын дээд шүүхэд Ард түмнээ хайрлая нам (АТХН)-ын дарга Л.Аззаяагаас Улсын дээд шүүхэд 2023 оны 5 д

2023-06-02

Засгийн газар 2023 оны төсвийн тодотголын төслөө өргөн барина

Засгийн газар энэ долоо хоногийн хуралдаанаараа 2023 оны төсөвт тодотгол хийх шийдвэр гаргасан. Төсв

2023-06-02