Сэрэмжлүүлэг: Хятадын пиавар чарга хөлдөж, хэмхрэх, хүүхдүүд бэртэх тохиолдол ихээр гарч байна

2022-02-14 127 0

Чаргаар гулгах нь манай улсын хамгийн алдартай спорт, амралт зугаалгын нэг бөгөөд монголчууд гэр бүлээрээ хамтдаа цагийг зугаатай өнгөрүүлдэг гэр бүлийн сайхан үйл ажиллагаа гэж үздэг. Гэсэн хэдий ч хэврэг, чанар муутай чарганы улмаас хүүхдүүд хүнд бэртэж гэмтсэн тохиолдол цөөнгүй гарсан тул иргэд импортын чарганы чанар муу байгаад бухимдаж буйгаа илэрхийлжээ. Импортоор орж ирж байгаа чарга нь манай улсын аюулгүй байдлын стандартад огт нийцэхгүй байна гэж иргэд хэлж байгаа юм.

ИРГЭН И.ОТГОН:

Зурагтаар хятад чарганууд аюултай ярьж байхыг сонссон. Уг нь гулгаж тогломоор л байдаг. Гэхдээ хятадаас орж ирдэг чарга хэврэг, чулуунд цохиулаад хугарчихдаг учраас айдаг. Өнгөрсөн жил дүү маань гулгаж байгаад чарга нь хугараад бэртсэн. Шууд гар руу нь зоогдоод орчихсон. Эмнэлэгт очиж байсан.

ИРГЭН: М.ТЭНГИС:

Хятадын пиавар материалтай чарга оруулж ирж, зардаг. Тэр нь өвөл хөлдөөд, хэмхрэх, хүүхдүүд бэртэх тохиолдол их гардаг. Саяхан манай хамаатны хүүхэд чарганаас унаж бэртсэн тохиолдол гарсан. Гаднаас оруулж ирж байгаа хятад чаргануудад хяналт тавьдаг эсэх нь сонирхолтой. Хууль хяналтын байгууллага, мэргэжлийн хяналтын газраас нэгдсэн стандарт тавьж, чанарыг нь шалгадаг юм болов уу. Шалгадаг бол зүгээр санагддаг.

ИРГЭН Ж.МӨНХЦЭЦЭГ:

Чарганы аюулгүй байдал, стандарт нь Монголд ерөөсөө нийцэхгүй байна. Урдаас орж ирдэг чарганууд нь үнэтэй хэрнээ үнээ дагаад чанараа эрхэмлэдэггүй. Нэг гулгаад эвдэрдэг. 35 мянгаар авч байна. Хүүхэд унаж,бэртэх аюултай. Гулгаж байхад энд тэнд эвдээд хаячихсан чарга маш их таардаг.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Түр хашаа, явган замын саравчийн аюулгүй байдалд хяналт шалгалт хийж байна

Мэргэжлийн хяналтын байгууллагаас барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа ААНБ-д хөдөлмөрийн

2022-05-26

Ханбогд сум “ухаалаг, загвар сум” болно

Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвийг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг Ерөнхий сайд Л.

2022-05-26

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хоёр хүүхэд тогтоол усанд живж, амь насаа алджээ

Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 20 цагт "Дархан-Уу

2022-05-23