ОХУ-ын 15 настай тамирчин олимпын түүхэн дээд амжилт үзүүлжээ

2022-02-08 332 0

Даваа гарагт болсон Бээжин 2022 өвлийн олимпын наадмын уран гулгалтын тэмцээнд ОХУ-ын 15 настай тамирчин түүхэн дээд амжилт үзүүлжээ.

Чөлөөт гулгалтын тэмцээнд оролцохдоо Камила Валиева агаарт дөрвөн удаа эргэх үзүүлбэрийг хоёр удаа амжилттай гүйцэтгэсэн юм. Энэхүү хүнд хэцүү үзүүлбэрийг өвлийн олимпын наадамд амжилттай үзүүлсэн анхны эмэгтэй тамирчин Валиева болж байна.

Түүний гурав дахь удаагийн оролдлого амжилтгүй болсон юм.

Валиевагийн түүхэн амжилтын үр дүнд ОХУ-ын уран гулгалтын шигшээ баг өчигдөр олимпын алтан медаль зүүсэн байна.

АНУ, Японы шигшээ багууд мөнгө, хүрэл медалийг тус тус зүүцгээжээ.

“Дөрвөн эргэлттэй үсрэлтийг хоёр удаа, гуравласан аксел үсрэлтийг нэг удаа амжилттай гүйцэтгэж чадсандаа би маш их баяртай байна. Гурван настайгаасаа эхлэн би ээждээ олимпын аварга болох хүслээ ярьдаг байсан. Мөрөөдөл биеллээ” гэж Валиева тэмцээний дараа болсон хэвлэлийн хурлын үеэр ярьжээ.

Эх сурвалж: Business Insider

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

О.Цэнгэл улсын аваргын мөнгөн медаль хүртлээ

Монголын мэргэжлийн туухай өргөлтийн "Төгс холбоо"-ноос санаачлан зохион байгуулсан Улсын аварга шал

2023-03-07

Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Спортын анхдугаар наадам боллоо

Баянзүрх дүүргээс Спортоор дамжуулж алба хаагчдын эрүүл идэвхтэй амьдралыг дэмжих, хамтын ажиллага

2023-03-06

О.Цэцэнцэнгэл Гран-при тэмцээнээс хүрэл медаль хүртжээ

Олон  улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны 2023 оны хамгийн эхний тэмцээн энэ сарын 27-29-нд Португал у

2023-01-31