Н.Буянтогтох: Иргэн бүр эрүүл мэндийн цахим карттай болно

2022-02-07 95 0

Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтох эрүүл мэндийн салбарын цахим шинэчлэлийн талаар мэдээлэл өглөө.

Тэрээр “Монгол Улсын Засгийн газраас цахим шилжилтийг салбар бүрд хийж байна. Энэ хүрээнд эрүүл мэндийн салбар 2021 онд томоохон ажлуудыг хийлээ. Иргэдэд эмнэлгийн цаг захиалахад их төвөгтэй байсныг цахим болгосон. Мөн вакцины гэрчилгээ, эмнэлгийн магадлагаа, хөдөлмөрийн чадвар алдалтын тодорхойлолт буюу лист, жирэмсний лист зэрэг 14 төрлийн тусламж үйлчилгээг цахимжууллаа.

Иргэн бүр цахим карттай болох боломжтой болж байна. Ингэснээр иргэний төрснөөс хойш нас эцэслэх хүртэлх эрүүл мэндийн бүх мэдээлэл цахим картад хадгалагдана. Хуучин бол өвчний карт гэж хэрэглэдэг байсан. Энэ нь олон жил эмнэлгээр явсан хүний хувьд ном болтлоо зузаарсан тохиолдол ч байдгийг халж байна. Иргэний эрүүл мэндийн мэдээлэл чанарын алдагдалгүй хадгалагдах давуу талтай.

Түүнчлэн иргэн, ААН-д төрөөс олгодог тусгай зөвшөөрөл, магадлан итгэмжлэлүүдийг цахимжууллаа. Энэ бүгд материал хүлээж авах, шинжээч томилох, шинжээч ажиллах, шинжээч дүгнэлтээ өгөх, хурлаар орох, эцсийн шийдвэр гарах зэрэг багадаа  7-8 шат дамжлагатай. Үүнийг цахимжуулснаар тусгай зөвшөөрөл, магадлан итгэмжлэл хүсэж буй иргэн, ААН өөрийнхөө материалыг аль шатанд явааг шууд харах боломжтой юм. Мөн төрийн байгууллагын хувь хүний оролцоог буруулах, авлигаас ангид байлгахад том алхам болно.

Эрүүл мэндийн байгууллагууд 37 нэр төрлийн программ хангамжийг Дэлхийн банкны цахим төслийн дэмжлэгтэйгээр эрүүл мэндийн мэдээлэл солилцооны нэгдсэн платформд холбож байна. Энэ онд энэ ажил бүрэн дуусна. Ингэснээр иргэний нэг эмнэлэгт очиж үзүүлсэн мэдээлэл нөгөө эмнэлэгт бүрэн харагдах, эмнэлэг хооронд иргэний мэдээллийг солилцох боломжтой болох юм. Мөн иргэний хувьд зарим тохиолдолд үүсдэг шаардлагагүй шинжилгээний давхардал арилж, иргэнд ээлтэй эмнэлгийн тусламж үзүүлэх давуу талтай” гэлээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Түр хашаа, явган замын саравчийн аюулгүй байдалд хяналт шалгалт хийж байна

Мэргэжлийн хяналтын байгууллагаас барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа ААНБ-д хөдөлмөрийн

2022-05-26

Ханбогд сум “ухаалаг, загвар сум” болно

Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвийг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг Ерөнхий сайд Л.

2022-05-26

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хоёр хүүхэд тогтоол усанд живж, амь насаа алджээ

Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 20 цагт "Дархан-Уу

2022-05-23