Өвлийн олимпод оролцох тамирчид Бээжинд ирцгээж байна

2022-01-29 116 0
Бээжингийн өвлийн олимпд оролцох улс, орны баг төлөөлөгчид БНХАУ-ын хилээр нэвтэрч, Бээжин хотноо ирцгээж байна.
1-р сарын 28-нд Токио, Милан, Парис, Москва зэрэг хотоос Бээжин рүү үйлдсэн 18 удаагийн нислэгээр 1500 гаруй тамирчин, техникийн ажилтан, улс орнуудын олимпын хорооны албан тушаалтнууд Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудлаар хил нэвтэрчээ. Мөн 1-р сарын 28-аас 2-р сарын 1 хүртэл олимтой холбоотой бараг 7000 хүн хилээр нэвтрэх юм байна.
Түүнчлэн 1-р сарын 28-нд өвлийн олимпын сайн дурын 19 мянган ажилтан бүгд ажилдаа орж, тэмцээн уралдаан, талбай_ заалны менежмент,  орчуулга, хэвлэл мэдээллийн гэх 40 гаруй төрлийн үйлчилгээ үзүүлэн ажиллаж эхэлжээ.
Д.Хүчитбаатар
сонин mn
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Н.ЭНХБАТ: Би Н.Жаргалбаяр заанд мөнгө амлаагүй

Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж эхэлсэ

2022-07-20

А.Сүхбат Төв аймгийн наадмын гурвын даваанд сумын заан Б.Отгонбаатарт өвдөг шорооджээ

Энэ жилийн улсын баяр наадамд Монгол туургатны бөхчүүд урилгаар ирж барилдаж байгаа гэдгээрээ онцлог

2022-07-11

Улсын харцага Б.Бат-Өлзийд сануулах арга хэмжээ тооцлоо

МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурал боллоо. Уг хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд: - 202

2022-03-09