ШӨХТГ-аа, үл хөдлөхийн үнийг хөөрөгдүүлж буй RE/MAX-ийг ШАЛГААЧ

2022-01-17 162 0

Олон улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч “Ремакс” /RE/MAX/ брэнд монголд албан ёсны салбараа нээгээд даруй таван жил өнгөрчээ. Үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйлчилгээгээр Монголдоо томоохонд тооцогдох болсон энэ компани өнгөрсөн хугацаанд иргэдэд нэмэр болохоос илүүтэй дарамт болж буй гэхэд нэг их хилсдэхгүй.

“Ремакс”-ийнхан иргэдийн үл хөдлөх зарах, авах, түрээслэх хэрэгцээнд тулгуурлан “Зуучлал” гэх бизнесийг утгаар хэрэгжүүлж буй компани. Энэ зуучлалд хамгийн их хохирч байгаа хүмүүс бол өөрийн гэсэн орон байртай болж амжаагүй түрээслэгчид юм.

Тодруулбал, цахим хуудсанд байршуулсан “Байр түрээслүүлнэ” гэсэн ихэнх зарын цаана “Ремакс” болоод бусад зуучлалын газар, ченжүүд байдаг гэдгийг түрээсийн байр хайгчдын зүгээс хэлж байна. Ингэхдээ ихэнх нь түрээсээ улирал болон зургаан сар, нэг жилээр авна гэдэг ба энэ нь байр хайж буй нэгэнд дарамт болдог аж. Өөрөөр хэлвэл тогтмол сар сард нь түрээсээ төлөөд явах орон сууц олдохоо байжээ.

Сараар түрээсээ өгөх байр хайсан иргэд аргаа барсандаа “Цалингаа улирал, жилээр бөөндөж авдаггүй тул сар сардаа өгөх байр түрээслье, зууч хэрэггүй” гэх зарыг байршуулах болсон байна.

Манай сайтад өөрийгөө Г.Н гэж танилцуулсан нэгэн эмэгтэй  холбогдож “Ремакс арай дэндэж байна. 11 дүгээр хороололд байх байраа түрээслээлэхээр зар тавингуут Ремаксаас бид зуучлаад өгье гэж залгасан. Миний зүгээс зууч хэрэггүй ээ, ямар нэг зуучгүйгээр хэдэн жил түрээслээд болоод ирсэн гэсэн боловч нойтон хамуу шиг дахин дахин залгаж байна” хэмээн учирласан юм.

Мөн түрээслүүлэгчийн зүгээс байраа нэг сарын барьцаа аван түрээсээ сар сард нь авах болзолтой зар тавихад “Ремакс”-аас холбогдон “бид танд төлбөрийг нь хагас жилээр нь буюу зургаан сараар бөөн авах гэрээ байгуулаад өгье” гэж холбогдсон байгаа юм.

Үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйлчилгээгээр улсдаа томоохонд тооцогдох компани “ченж” нэртэй зуучлагчдаас өөр байх ёстой. Ашгийн төлөө ченж нартай өрсөж, уралдаж гүйх бус харилцагчдадаа боддог, шударга үнэлгээний системтэй, олон улсын стандартын дагуу үйлчилгээ үзүүлж байж удаан оршин тогтнох болов уу.

Эцэст нь хэлэхэд зууч нэрээр иргэдийн ажлыг хөнгөвчлөх бус эдийн засгийн дарамтад хувь нэмрээ оруулж буй RE/MAX компанийг  ШӨХТГ-аас  шалгаж, хуулийн дагуу хариуцлага тооцохыг хүсье.

SURVALJ.MN

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Ханбогд суманд Оюу Толгой төслөөс 50 сая ам долларын хөрөнгө оруулалт хийнэ

"Оюутолгой"компани Ханбогд сумын хөгжлийн төлөвлөгөөний эхний 5 жилийн санхүүжилтэд зориулж 50 сая а

2022-05-26

Ханбогд сум “ухаалаг, загвар сум” болно

Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвийг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг Ерөнхий сайд Л.

2022-05-26

Л.Халтар: Халдвар хамгааллын дэглэмийг илүү чанга баримталж байж нүүрсний тээврийг нэмэгдүүлнэ

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Хал

2022-05-25