Эмнэлгийн өдөр тутамд шаардлагатай хэрэгслүүд таслалдахад хүрчээ

2022-01-17 570 0

Эрүүл мэндийн яамны удирдлагууд эмийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Танилцах уулзалтад Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, газар, хэлтсийн дарга нар, Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн” ЭМ” холбоо ТББ-ын тэргүүн, гүйцэтгэх захирал, дээрх компанийн захирал холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын 4 дэх давалгаа буюу Омикрон хувилбарын үед эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц, нөөцийн тасалдал үүсэх эрсдэлээс сэргийлж эдгээр үйлдвэрүүд эм эмнэлгийн хэрэгсэл, түүхий эдийн нөөцийг 1 сараас дээш хугацаатай бүрдүүлэн ажиллаж байна.

Харин БНХАУ-аас татах зарим түүхий эдийн нөөцүүд тулгамдаж буйг энэ үеэр хэлж байв.

Тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр 1-р сарын 17-нд БНХАУ-аас тусгай үүргийн онгоц нисгэж нөөцийг татан авах юм.

Үүнд дуслын шингэн, дуслын системүүд болон эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагаанд нэн шаардлагатай хэрэгслүүд багтаж байна.

Хэрэв энэхүү асуудал шийдвэрлэхээр эдгээр үйлдвэрүүдийн шаардлагатай байгаа түүхий эд ачаа барааны судалгааг авч Зам тээврийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яаманд асуудлыг танилцуулж, яаралтай татан авалт хийхээр боллоо.

 

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Зарим дүүргүүдийн журмын хашаа ТҮЦ-ээр дүүрчээ

Өнөөдрийн байдлаар нийслэлд нийт 650 орчим ТҮЦ-ийн нүүлгэн шилжүүлээд байна. Зарим дүүргийн тухайд

2025-04-15

БНСУ, Герман, АНУ зэрэг улс Монгол иргэдийг хилээс буцаах тохиолдол олширчээ

2025 оны эхнээс хойш улс орнууд хил дээр хяналтаа чангатгаж, зорилгын тодорхойгүй, хууль бусаар орши

2025-04-14

Эхнэр нь нууц амрагтайгаа нийлэн нөхрийнхөө хоол, тарианд уксус хийж хөнөөхийг завджээ

2024 оны есдүгээр сарын 06-ны өдөр Увс аймгийн Бөхмөрөн сумд 36 настай эмэгтэй О, 10 жилийн туршид г

2025-04-12