Ази эмэгтэйг метроны урдуур түлхэж амь насыг нь хөнөөжээ

2022-01-16 447 0
Өчигдөр өглөө (2022. 01-15)  Нью-Йорк хотын метронын буудал дээр Ази эмэгтэйг ирж байсан метроны урдуур түлхэж амь насыг нь хөнөөсөн хэрэг гарчээ.
Коронавирус гарснаас хойш Нью-Йорк болон бусад томоохон хотуудад Ази иргэдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн олон мянган тохиолдол бүртгэгдсэн.
Тухайлбал, нүүр рүү нь нулимах, гутаан доромжлохоос эхлээд биед нь халдах зэрэг гадуурхалт нэмэгдсэн тул дээрх хэргийг санаатай үйлдсэн байж болзошгүй гэж Нью-Йорк хот дахь Цагдаагийн газраас мэдээлжээ.
Гэмт хэрэг үйлдсэн сэжигтэнг баривчилсан ба Метрогоор зорчдог Ази хүмүүсийг болгоомжтой байхыг сануулжээ.
Эргэн сануулахад, Өнгөрсөн 2020 оны гуравдугаар сард Атланта хотод нэгэн зэвсэгт этгээд найман хүний амийг хөнөөсний дотор зургаан Ази эмэгтэй байсан нь АНУ-ын эрх баригчдыг уг асуудалд анхаарал хандуулахад хүргэсэн юм.
Азиудыг үзэн ядах хөрсөн дээр үйлдэгдсэн гэмт хэргийн тухай хуульд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тавдугаар сарын 20-ны өдөр гарын үсэг зурсан юм.

Судлаачдын үзэж буйгаар коронавирусийг “хятад вирус” гэж анх нэрлэсэн нь Ази гаралтай иргэдийг ийн ялгаварлан гадуурхах үзлийг дэвэргэсэн гэж үзжээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Дайн эхэлснээс хойш 226 хүүхэд амиа алджээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "тусгай цэргийн ажиллагаа" эхлүүлэх тушаалыг хоёрдугаар сарын 24-н

2022-05-10

Европын холбоо ОХУ-ын нүүрсний импортод хориг тавина

АНУ болон холбоотон орнууд, ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээгээ өргөжүүлэх, улс төрийн шахалтаа нэмэгд

2022-04-07

Орос, Украины Гадаад хэргийн сайд нар Туркт уулзана

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба нар Туркт уулза

2022-03-09