Хөх Монгол бүлгэм: Э.Одбаяр, Д.Монголхүү нарт төр төмөр нүүрээ харуулаач

2022-01-12 764 0

Хөх Монгол бүлгэм, Даяар Монгол хөдөлгөөнөөс мэдээлэл хийлээ. Тэд nodoublestandart хөдөлгөөний залуусыг буруутгаж, Э.Одбаяр, Д.Монголхүү нарын үйлдэлд хариуцлага тооцохыг санууллаа.

Тэдний зүгээс бид үндэсний үзэлтэй залуусын хувьд Э.Одбаяр, Д.Монголхүү нар нь Монголыг Казахстаны араас оруулж болзошгүй байдалд уриалж байгаад харамсаж, эсэргүүцэж байгаа тухай хэвлэлийн хурлын эхээр хэлсэн юм.

“Хөх Монгол бүлгэм” ТББ-ын дэд тэргүүн Д.Гансүрэн ” Монголчуудыг хагаралдуулж, муу зүйлд уруу татаж, залуусыг талцуулж, турхирч, нийгмийг эмх замбараагүй байдалд оруулах гэсэн үмхий үнэр чинь үнэртээд байна. Цаана чинь хэн байгааг бид мэднэ, Одбаяр аа, Монголхүү! Иргэдийг талцуулж, уриалсаны хор хохирлыг Монголын залуус үүрдэг, амиа алддаг. Улс орон хохирдог. Тиймээс Э.Одбаяр, Д.Монголхүү нарт төр төмөр нүүрээ харуулаач” гэлээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Гэр шатаж, өндөр настан, бага насны хүүхэд нас баржээ

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Төв багийн Далайн 14 дүгээр гудамжинд 05 дугаар сарын 25-ны 01:56

2023-05-25

Тээврийн хэрэгслийн яндан хулгайлсан 29-33 насны этгээдүүдийг илрүүллээ

Цагдаагийн байгууллагад энэ сарын 22-ны өдрийн 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын хоё

2023-05-25

Казахстан Улсын авлигатай тэмцэх байгууллагатай хамтран ажиллана

Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал БНКУ-ын авлигатай тэмцэх байгууллагы

2023-05-25