Өмнөговь хязгаарлалт тогтоох эсэх талаар ОЛОН НИЙТИЙН САНАЛ-ыг сонсоно

2022-01-11 752 6

Коронавирусийн Омикрон хувилбар Монгол улсад бүтгэгдсэнтэй холбогдолуулан Өмнөговь аймгийн удирдлагууд урьдчилан сэргийлэх үүднээс иргэдийн гаргасан саналын дагуу зарим үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоох эсэх тал дээр санал авч эхэлжээ. Тухайлбал сүүлийн өдрүүдэд буюу 48 цагийн хугацаанд аймгийн хэмжээнд 218 шинэ халдварын тохиолдол бүртгэгдсэн байна. Хүн ардынхаа эрүүл мэндийг бодох нь чухал ч зарим үйл ажиллагааг хязгаарлах нь ард иргэдийн амьжиргаанд сөрөг дагавар үүсэх зэргийг харгалзан үзэж байгаа юм.

Түүнчлэн УОК-оос “Омикроны оргил үе нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 10-ны үеэр тохионо. Өдөрт 18-20 мянган тохиолдол бүртгэнэ” гэж мэдэгдсэн тул ийнхүү Өмнөговь аймгийн улирдлагууд урьдчилан сэргийлэх үүднээс цагаан сарын баяр, зарим олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоох  эсэх тал дээр олон нийтийн саналыг сонсох аж.

Одоогийн байдлаар Дархан-Уул болон Баянхонгор аймгийн удирдлагууд Цагаан сарын баярыг тэмдэглэхээс татгалзсан шийдвэр гаргаад буй юм. Тодруулбал төрийн болон хувийн хэвшлийн байгуулллагууд нийтийг хамарсан золголт, ахмадын золголт хийхгүй гэжээ. Түүнчлэн мөн Дорнод аймгийн Онцгой комиссоос маргаашаас эхлэн нэгдүгээр сарын 27-ны өдрийг хүртэл зарим үйл ажиллагааг хязгаарлах, хориглох шийдвэр гаргаад байгаа юм.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ЭЕРЭГ МЭДЭЭ: Энхийг сахиулагчид Суданы хүүхдүүдийг баярлуулжээ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай UNMISS

2023-06-02

Хүүхдийн баяраар төөрсөн 335 хүүхдийг хүлээлгэж өгчээ

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхэд багачуудыг аюулгүй, эрсдэлгүй орчинд баярлуулах,

2023-06-02

Таван настай хүүг зодсон хойд эцгийг цагдан хорих саналыг прокурорт хүргүүлжээ

Өнгөрсөн тавдугаар сарын 31-нд таван настай хүү хойд эцэгтээ зодуулсан харамсалтай хэрэг гарсан. Тод

2023-06-02