Баянхонгор аймгийн удирдлагууд 2.5 тэрбумын хахууль авсан уу

2022-01-11 591 0

Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумын иргэд /2022. 01.12/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Мэдээллийн үеэр тэд Монгол талын захирал нь Ерөнхийлөгч асан Н.Багабандийн охин Б.Баярмаагийн хариуцан ажилладаг Канадын 100 хувийн хөрөнгө оруулалттай  “Эрдэнэ Монгол” гэх компани Сэгс Цагаан богд  найраглалд гардаг, Мазаалай, ховор эмийн ургамалтэй сайхан нутгийг минь ухах гэж байгаа тухай ярьсан.

Баянхонгор аймгийн уугуул С.Зоригтбаатар хэлэхдээ, “Эрдэнэ Монгол” гэх компани 270 гаран сая доллароор орон нутаг, малчид, Засгийн Газрыг авилгадаад маш олон лиценз эзэмшчихсэн. Стратегийн орд тул нуухын тулд энэ компаний лицензээ 5-6 болгож жижиглэсэн. Хамгийн жижиг нэг нь л гэхэд 10 тоннын нөөцтэй. Аймгийн удирдлагуудад 28 тэрбум төгрөг өгнө гэж 2.5 тэрбумыг нь өгчихөөд байгаа. Бид энэ компанийг АТГ-т өгнө, шалгуулна” гэсэн юм.

Түүнчлэн Монгол талын захирал Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн охин Б.Баярмаа гэж хүн. Н.Багабандид ер нь Монголчууд ямар өртэй юм бэ? Канад талын Курт гэж менежер нь Монголчуудыг шууд дээрэлхэж харьцдаг тухай ч өгүүлсэн юм.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Х.Нямбаатар: Манай улс ОХУ-тай харилцан визгүй зорчих хэлэлцээртэй учир иргэдийг нь боомтоор саадгүй нэвтрүүлэх үүрэгтэй 

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин цэргийн дайчилгаа зарласны дараа тус улсаас гарах иргэдийн тоо нэм

2022-09-22

ОХУ-ын иргэд зөвхөн Монгол руу биш, Монголоор дамжин БНСУ зэрэг улс руу дамжих байдлаар орж ирж байна

Монгол Улсын хойд хил Алтанбулаг боомтоор ОХУ-аас нэвтрэх хөдөлгөөн эрс нэмэгдэж, автомашины цуваа ү

2022-09-22

Бусдын фэйсбүүк хаягт халдан найзуудаас нь мөнгө авсан этгээдийн зорчих эрхийг 1.5 жилээр хязгаарлажээ

Хохирогч Ёндон нь өөрийн фэйсбүүк хаягт нэвтрэх нууц үгээ өөрийн утасны дугаараар хадгалсан байжээ.

2022-09-22