Казахстан улсад сураггүй алга болсон Монгол иргэнийг эрэн хайж байна

2022-01-11 273 0

Казахстан улсад Монгол Улсын нийт 4200 орчим иргэн ажиллаж, амьдарч байгаа гэсэн бүртгэл бий.  Тус улсад болж буй үймээнтэй холбоотойгоор одоогоо Монгол Улсын иргэн халдлагад өртсөн тухай мэдээлэл ирээгүй байгаа юм.

Харин Казахстан улсын Алматы хотод байнгын оршин суудаг Монгол Улсын иргэн Д нэгдүгээр сарын 4-нд сураггүй алга болсон талаар гэр бүлийнхэн нь мэдээлсэн аж. Түүнийг тус хотод болж буй жагсаалд оролцсон эсэх хэрхэн эрэн хайж байгаа эсэх талаар Гадаад харилцааны яамнаас мэдээлэл өгсөн.

Тэрбээр “Казахстан улсын Алматы хотод байнгын оршин суудаг Монгол Улсын иргэн Д нь нэгдүгээр сарын 4-ний өдөр гэрээсээ гараад одоог хүртэл гэртээ ирээгүй талаар Казакстаны Нурсултан дахь ЭСЯ болон Алматы хотын Консулын газарт гэр бүлээс нь мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор Казахстаны холбогдох байгууллагуудад алга болсон иргэний мэдээллийг тодруулж өгөх хүсэлтийг тавьсан. Одоогоор эрлийн ажлын үр дүн гараагүй. Тус иргэн Алматыд болж байгаа жагсаалд оролцсон эсэхийг гэр бүлийнхэн нь ч мэдэхгүй байна. Холбогдох газруудаас алга болсон гэх иргэний мэдээллийг шүүлгэж байна” гэжээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Н.БАЯРМӨНХ: Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах ажил Баянзүрх дүүрэгт 100% хэрэгжих ёстой

Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн хэмжээнд нийтдээ 40000 гаруй хүүхэд байгаагаас тус дүүргийн

2022-08-08

Улиастайн хуучин эцсээс Гачуурт хүртэл зам хаана

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний хүрээнд 13 байршилд шинээр авто зам тави

2022-08-03

“Даяар Монгол”-ынхон иргэдийг тайван жагсаалд уриалав

“Даяар Монгол” хөдөлгөөний залуус Нийслэлийн төв талбай дээр зургаа дах өдрөө тайван жагсаал хийж бу

2022-08-01