Булган аймаг 2022 оныг аялал жуулчлалын жил болголоо

2022-01-11 225 0

Булган аймаг 2021 оныг “АЯЛЛЫН ХОГ ХАЯГДАЛГҮЙ АЙМАГ” болгон зарлаж байсан бол энэ жил “НОГООН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ДЭМЖСЭН, БАЙГАЛЬ ЭХ ДЭЛХИЙДЭЭ ЭЭЛТЭЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЖИЛ” болгон зарлаж байгааг “VISIT BULGAN-2022” форумын үеэр онцлов.

“Булган аймгийн хувьд 2021 онд дотоодын жуулчдын зам дагуу отоглох цэгүүдийг байгуулж, аяллын маршрут бүхий алс газруудад үүрэн телефоны 4G сүлжээг нэвтрүүлэн, томоохон суурин газруудад хог ангилан ялгах, хог хаягдлын менежментийг сайжруулах зориулалтын савнууд байрлуулах зэрэг тоймтой ажлыг зохион байгуулсан. 2022 оны хувьд аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, амралт жуулчны баазууд, зам дагуу үйл ажиллагаа явуулж буй зоогийн газар, худалдааны цэгүүдээ бодлогоор дэмжиж, хамтран ажиллана” гэдгийг аймгийн засаг дарга Б.Ариун-Эрдэнэ форумын нээлтийн үеэр хэлсэн юм.

Форумд БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Б.Одбаяр оролцож “Төрөөс аялал жуулчлалын талаар баримталж буй бодлого” сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлэв. Булган аймаг аялал жуулчлалын ITM Олон улсын үзэсгэлэнгийн 2022 оны түнш аймгаар тодорч, шилжин явах тугаа Хэнтий аймгаас хүлээн авсан. Энэ хүрээнд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлж, жуулчдыг татах, ая тухыг хангах, орон нутгийн иргэдийн эдийн засагт дэм болох арга хэмжээнүүдийг зохион байгуулахад салбарын яам дэмжин хамтран ажиллах болно” гэдгийг онцолсон юм.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Койны хохирогч: О.Мөнхжинд итгээд 140 сая төгрөгөө койнд алдчихлаа

"IHC” койн худалдан авч хохирсон гэх иргэн их хэмжээний мөнгөө залилуулж, өөрсдийн автомашин, орон б

2023-02-01

ЕБС-ийн захирал асан дөрвөн багшид үндэслэлгүйгээр ур чадварын нэмэгдэл олгон өөртөө авч байжээ

Хөвсгөл аймгийн Бугат сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байсан А нь эрх мэдэл,

2023-01-31

Цахим орчинд “зээл гаргана” гэж иргэдийг хохироосон этгээдүүдийг баривчилжээ

Цахим орчинд "Зээл гаргана" хэмээн зар оруулан иргэдийн хувийн мэдээллийг авч, их хэмжээний хохи

2023-01-31