
МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа хоёр асуудал хэлэлцжээ. Бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар сэтгүүлч нарын асуултад МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хариулт өглөө.
Тэрбээр “Тэтгэврийн зөрүү, нэмэгдэл бол хуультай холбоогүй. Энэ бол цэвэр санхүүгийн чадамжтай холбоотой асуудал. Нийгмийн даатгалын сан өнөөдрийн байдлаар алдагдалтай байгаа. Нийгмийн даатгалын санг 2022 оны төсөвт 2.8 их наяд төгрөгөөр баталсан. Үүний 800 гаруй тэрбум төгрөг нь улсын төсвөөс өгч буй татаас. Хоёр тэрбум төгрөгийн нийгмийн даатгал цуглуулж, 1.3 их наядыг тэтгэвэрт, үлдсэнийг нь тэтгэмжид өгч байгаа. Цаашид санхүүгийн эх үүсвэр бололцоотой болох үед тэтгэвэр нэмж, зөрүүг арилгахад анхаарна” гэлээ.
38 cэтгэгдэлтэй