Боловсролын сайд Л.Энх-Амгалан: Боловсролын салбарт үүссэн бодитой хоцрогдол хамгийн их сэтгэл эмзэглүүлж байна

2021-02-18 987 0

Энэ сарын 16-ны өдөр Clubhouse аппликэйшнийн “Ковид 19 ба боловсролын салбарын сорилт” хэлэлцүүлэгт  Боловсрол Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан оролцсон.  Тэрбээр хэлэлцүүлгийн үеэр “Хамгийн их сэтгэл эмзэглүүлж байгаа зүйл бол боловсролын салбарт үүссэн бодитой хоцрогдлын асуудал. Тийм учир гуравдугаар сарын 1-нд зарим сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэхээр улстөрийн эр зориг гаргаж Засгийн газарт маргааш санал оруулах гэж байна. Хөдөө орон нутаг, гэр хороололд хоцрогдол маш их байгаа. Тийм учир ковидын голомт багатай газруудыг хэсэгчилж, хоцрогдлыг арилгахад түлхүү анхаарах бодолтой байна” гэсэн юм.  Гэвч өчигдөр Монгол улсын Шадар сайд С.Амарсайхан Гуравдугаар сарын 1-нээс танхимаар хичээллэхийг түр хойшлуулахаа мэдэгдэв.

Түүнчлэн Боловсрол Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэлэлцүүлгийн үеэр хэлэхдээ, өндөр үнэтэй хувийн их дээд болон дунд сургуулиудад хувьсах зардлыг олгож төсвийн мөнгийг үр ашиггүй зардаг байсан асуудлыг УИХ, Засгийн газарт хүргүүлж, тодорхой шийдвэр гаргана хэмээн онцлон хэлсэн.

SURVALJ.MN 

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Өмнөговь аймгийн 9 алдартны шагналыг гардууллаа

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 7/23 дугаар тогтооолоор

2025-02-26

“Ухаахудаг”-ийн будилааны эзнээр АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан тодров уу?!

Стратегийн Тавантолгой орд Үндэсний баялгийн санд үр өгөөжөө өгөх хуультай. Харин хэдэн хүн Тавантол

2025-02-14

Зайсангийн гүүрийг зургаадугаар сард ашиглалтад оруулна

Зайсангийн зүүн гүүрийг хааж, буулгах ажлыг эхлүүлээд удаагүй билээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар хуучи

2025-02-14