Э.Энхбат агсанд МҮБХ-ноос эмгэнэл илэрхийллээ

2021-12-27 368 0

Монгол Улсын хүчит начин Эрдэнэбилэгийн Энхбат тэнгэрт дэвшиж, Монгол бөхийн ертөнцөд хүнд гарз тохиолоо.

Монгол Улсын Өсөх идэр, Өрнөн дэлгэрэх, Улам нэмэх начин Эрдэнэбилэгийн Энхбат

/1984-1921/

Тэрээр Булган аймгийн Могод суманд 1984 онд төрсөн, хулгана жилтэй бөгөөд бага балчир наснаас бөхийн спортыг сонирхон хичээллэж, 2005 онд төрөлх Булган аймгийнхаа баяр наадамд түрүүлсэн нь түүний амжилтын гараа байжээ. Улмаар 2009 оны улсын их баяр наадамд тав даван шөвгөрч “Улсын начин” цол хүртсэн бөгөөд үүнээс хойш 2012, 2013, 2019 оны баяр наадмуудад дахин гурван удаа, нийт дөрвөн удаа төрийн их баяр наадамдаа шөвгөрсөн өсөх идэр, өрнөн дэлгэрэх, улам нэмэх чимэгтэй манлай начин, алдартай бөх байлаа. Мөн тэрээр улсынхаа их баяр наадамд таван удаа дөрөв давж шөвгийн даваанд хүч сорьсон, заал танхимын томоохон барилдаанд олон удаа түрүүлж, үзүүрлэсэн шилдэг начин билээ. Түүнчлэн самбо, жүдо бөхийн шигшээ багт шалгаран, улс, тив дэлхийн тэмцээнд амжилттай оролцсон олон улсын хэмжээний мастер цолтой шилдэг тамирчин байв. Уран барилдаант начин Э.Энхбат хутгах, хөмрөх, хавирах, тохох, тонгорох, мордох зэрэг олон мэхийг даалгахаас гадна хүний мэхийг хариулах гоц чадвартай, мэдрэмж өндөртэй бөх байлаа. Талийгаачийн гэгээн дүр төрх, даруу төлөв зан чанар, Монгол бөхийн түүхэнд үзүүлсэн гарамгай амжилт бид бүхний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно. Талийгаачийн гэр бүл, үр хүүхдүүд, аав ээж, ахан дүүс, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Монголын үндэсний бөхийн холбоо

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Койны хохирогч: О.Мөнхжинд итгээд 140 сая төгрөгөө койнд алдчихлаа

"IHC” койн худалдан авч хохирсон гэх иргэн их хэмжээний мөнгөө залилуулж, өөрсдийн автомашин, орон б

2023-02-01

ЕБС-ийн захирал асан дөрвөн багшид үндэслэлгүйгээр ур чадварын нэмэгдэл олгон өөртөө авч байжээ

Хөвсгөл аймгийн Бугат сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байсан А нь эрх мэдэл,

2023-01-31

Цахим орчинд “зээл гаргана” гэж иргэдийг хохироосон этгээдүүдийг баривчилжээ

Цахим орчинд "Зээл гаргана" хэмээн зар оруулан иргэдийн хувийн мэдээллийг авч, их хэмжээний хохи

2023-01-31