Ч.Буянжаргал: Шахмал түлшний шуудайг 300 төгрөгөөр авна

2021-12-13 462 0

“Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” аяны хүрээнд холбогдох байгууллага, албаныхан даваа гараг бүр тогтмол өгч байгаа.  Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногийн агаарын чанарын мэдээ, сайжруулсан шахмал түлштэй холбоотой мэдээллийг танилцуулсан. “Таван толгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал “Өнгөрсөн 24 цагийн байдлаар манай компани 2725 тонн шахмал түлш үйлдвэрлэлээ. Сайжруулсан шахмал түлшний 14 хоногийн нөөцтэй байна. Нийт 600 гаруй борлуулалтын цэг ажиллаж байгаа. Угаарын хийн хордлогын есөн дуудлага ирсэн. Тэдгээрийн угаарын хийнд хордсон шалтгааныг судлахад найм нь энгийн монгол зуухтай, битүүмж алдагдсан гэсэн шалтгаантай байна. Иймд зуух болон яндангийн битүүмжийг сайн хангах хэрэгтэй. Мөн “Таван толгой түлш” ХХК айл өрхүүдийн угаарын хий мэдрэгч дээр угаарын хийн хэмжээг дамжуулагч суурилуулсан. Эдгээр дамжуулагчаас өнгөрсөн долоо хоног угаарын хийн хэмжээ их гэсэн 156 дуудлага ирж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авлаа. “Таван толгой түлш” ХХК-ийн хангамжийн баазаар дамжуулан иргэдээс сайжруулсан шахмал түлшний шуудай авах ажлыг энэ лхагва гарагаас албан ёсоор хэрэгжүүлнэ. Нэг шуудайг 300 төгрөгөөр үнэлж хангамжийн баазуудад хураана” хэмээв.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Улаан-Үдийн автобус маргаашаас Драгоноос зорчино

Авто тээврийн үндэсний төвөөс "Маргаашаас буюу гуравдугаар сарын 20-ноос эхлэн Булган, Хөвсгөл, Улаа

2024-03-19

13 настай охины амь насыг хохироосон этгээдэд бүх насаар нь хорих ял оноожээ

2018 онд Хөвсгөл аймагт хонь хариулж явсан 13 настай охины амь насыг хохироосон С.Б-д холбогдох хэрэ

2024-03-19

Байшин шатаж, гурван настай хүүхэд энджээ

Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хорооны “Булаг”-ийн 19 дүгээр гудамжинд байшин шатаж, гал түймэрт гурва

2024-03-19