Швейцар “амиа хорлох машин”-ыг хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрөл олгожээ

2021-12-09 154 0

Австралийн нэг компанийн 3D технологиор бүтээсэн үхлийн машиныг хэрэглээнд нэвтрүүлэх хууль ёсны зөвшөөрлийг Швейцарын эрх баригчид өгсөн тухай албаны эх сурвалжууд өчигдөр мэдээлжээ.

Амиа егүүтгэх хүсэлтэй хүмүүсийг “зовлонгүй” үхүүлэх зориулалттай уг машиныг Exit International байгууллагын захиалгаар бүтээсэн юм байна. Швейцар улсад хүн өөрийн хүслээр амиа егүүтгэхийг хуулиар зөвшөөрдөг юм. Одоо тус улсад тусгай тарилгаар хүмүүсийн хүслийг гүйцээдэг. Дээрх машинд зөвшөөрөл олгосноор амиа егүүтгэх хүсэлтэй хүмүүст бас нэг сонголт бий болж байна.

Уг машины битүү бүхээгт орж суусан хүн нэг товч дарахад хүчилтөрөгчийн хэмжээ доторх агаарын 1 хувь хүртэл аажмаар буурч, оронд нь азотын хийгээр дүүрдэг ажээ. Ингэснээр хүн 30 хүрэхгүй секундийн дотор ухаанаа алдаж, ямар нэг зовлон шаналгаагүйгээр амьсгал хураадаг юм байна.

Үхлийн машиныг Швейцарт ирэх онд багтаан ашиглаж эхлэхээр болжээ.

“Assisted suicide” буюу бусдын тусламжтай амиа егүүтгэх арга АНУ-ын зарим мужууд, Нидерланд, Герман, Испани, Канад зэрэг улсуудад хуулиар зөвшөөрөгддөг.

Ингэхдээ эдгэршгүй өвчин туссан байх зэрэг нэлээд өндөр шалгуур нөхцөл тавигддаг байна.

Эх сурвалж: Tribune News Service

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Умард Солонгос Японы тэнгис рүү пуужин харвалаа

Нэгдүгээр сарын 17-ны өглөө БНАСАУ Япон тэнгис рүү пуужин харважээ. Энэ удаа пуужин хөөргөсөн нь 20

2022-01-17

Ази эмэгтэйг метроны урдуур түлхэж амь насыг нь хөнөөжээ

Өчигдөр өглөө (2022. 01-15)  Нью-Йорк хотын метронын буудал дээр Ази эмэгтэйг ирж байсан метроны урд

2022-01-16

ОХУ Казахстан руу цэргийн хүч илгээлээ

Нэгдүгээр сарын нэгний өдөр шингэрүүлсэн хийн үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцэл яваандаа эмх замбараа

2022-01-07