Иргэдийн данснаас тэрбум гаруй төгрөг завшсан иргэнийг АНУ-аас баривчлан авчирлаа

2021-12-02 4336 42

Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага буюу Интерполд хандан хүсэлт гаргаснаар Б.Сод-Оргил гэх хүнийг манай ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн АНУ-аас авчрууллаа. Тусгай үүргийн нислэгээр түүнийг АНУ-ын хууль сахиулагчид хүргэж ирсэн бөгөөд өчигдөр дээрх хэлтсийнхэн “Чингис хаан” олон улсын нисэх буудалд түүнийг шилжүүлэн авсан юм.

Улмаар прокурорын баталсан, яллагдагчаар татах тогтоолыг нь түүнд танилцуулж, цагдан хорьж шалгахаар ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид хүргэсэн байна. АНУ-ын хууль сахиулагчид манайханд мэдээлснээр Б.Сод-Оргилыг онгоцонд суулгахаар нисэх буудалд авчрах үед “Монгол руу буцахгүй” хэмээн ширээн доор орж хэвтэн, саад учруулсныг эс тооцвол өөр эсэргүүцэл үзүүлээгүй, ямар нэг хүндрэл бэрхшээл учраагүй гэнэ.

Бусдыг залилсан, цахим мэдээлэлд халдан, эд хөрөнгийг нь завшсан хэрэгт холбогдсон Б.Сод-Оргил нь 2018 онд АНУ-д очжээ. Тэрбээр тус улсад амьдарч байхдаа 2019 оноос цахим сүлжээ ашиглан иргэдийн интернэт банкны дансанд нэвтэрч, мөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг байнга амьдралын эх үүсвэрээ болгосон гэх хэрэгт холбогдоод буй юм. 2019 оноос интернэт банкны үйлчилгээ ашигладаг иргэд данснаасаа багагүй хэмжээний мөнгө алдсан гэх гомдлыг цагдаагийн байгууллагад их өгч байсны дагуу ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн шалгаад дээрх хүн хилийн чанадаас үйлдэж буйг тогтоосон байдаг.

Б.Сод-Оргилын хувьд зөвхөн иргэдийн интернэт банкны үйлчилгээг ашиглаад зогсохгүй, зарим аж ахуйн нэгжийн гадаад улстай харилцдаг и-мэйл хаягаар нэвтэрч, ганцхан үсэг, тоо, цифрийн зөрүүтэй хаяг нээж, мөнгө шилжүүлэн авч залилж байсан үйлдэл ч тогтоогдсон гэх мэдээлэл бий. Түүгээр ч зогсохгүй гадаадад ажиллаж, амьдардаг эх орон нэгтнүүдийнхээ дансанд цахим сүлжээ ашиглан нэвтэрч, мөнгийг нь завшсан хэрэгт холбогдсон юм.

Түүнийг 100 гаруй удаагийн үйлдлээр нэг тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан хэмээн урьдчилсан байдлаар тогтоосон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлын хэмжээ нь нэмэгдэж болзошгүй гэдгийг эх сурвалжууд мэдээллээ. Манай хууль сахиулах байгууллагынхан Интерполд хандан эрэн сурвалжилж байсан хүмүүсээс байгаа газрыг нь тогтоон баривчилж эх орондоо хүлээн авсан цөөхөн тохиолдлын нэг нь энэ болж байна. Өмнө нь Үйлдвэр, худалдааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Сүрэнхорыг Австрид байгааг нь тогтоон, тус улсын хууль сахиулагчид манайд хүргэн ирж байсан билээ.

LIKE дарж нэгдээрэй !!!
    • Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 600,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.
      NA HEALTH CARE-тэй холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр тэд эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд тэд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 600,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг нөлөөгүйгээр маш их баярласан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу?
      NA HEALTH CARE-тэй имэйлээр холбоо барина уу: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM
      whatsapp дугаар: +19099134258

    • Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны дараа би баяртай байна, миний бөөрийг ($600,000USD) үнээр худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа.
      NAHEALTHCARE.IN@GMAIL.COM
      whatsapp дугаар: +19099134258

  • Иргэдийн 1 тэрбум төгрөгийг залилсан хорлогчин байна. Эх орны их наядуудаар ярих төгрөгийг завшсан Сү Туучийн хэргийг хэрэгсэхгүй болгосон болохоор хялбаршуулах нь хэрэгсэхгүй болгох нь харьцуулаад харж л байя

  • Сайхан бичлэгийг авчирж болох л юм байна хулгай хийсэн томчуудын хөрөнгийн хурааж үр хүүхдэд нь өвлүүлж төлүүлэх хууль гаргаач тэгвэл шудраг ёс тогтон доо

  • Энэ нөхөрийг зөв ашиглавал өөр олон цахим гэмт хэрэгтэнг илрүүлэх, олох, бас Монгол улсдаа ч хэрэгтэй зүйл хийлгэж болох юм даа. Гэмт хэрэгтэнг улс хэрэглэвэл ялтан бус ….. болно!

  •  ТА НАР ТИЙМ ХОНШООРТОЙ ЮМ БОЛ САЙХАНБАЛГИЙГ БАРИАЧ ЧАДАХГУЙ МУУ УТСАН КУКЛУУД ТУРКЭД АРАЛ ЗОЧИД БУУДАЛ ЭХ ОРНОО ЗАРСАН МОНГООРОО АВЦАН ТАРВАЛЗАЖ БАЙНА ЛЭЭ ОЧИЖ АВГАЙГИЙХ Н МООМИЙГ ГОХООЧ ХААНА БАЙГААГИЙНЧ МЭДЭХГУЙ БИЗДЭЭ ТА НАР ХООРХИЙЛОЛТЭЙ КУКЭЛДЭЭНУУД.

  • Тийм мундаг юм бол сайханбилэгийгээ ингээд авчираач ядарсанд дээрэлхүү төр гэдгээ харуулаад ичиж үхээч

  • Хэдэн зуун тэрбумтангууд байгаа гэлцдэг тэд нарыг ингээд бариад 461 д хийчих шудрага цагдаа монголд одоогоор төрөөгүй байна уу эсвэл хилийн цаанаас барьж ирэх гээд хүлээж сууна уу

  • Залуу хүн алдаа л биз. Ур чадварыг нь кибер аюулгүй байдал хангуулахад ашиглаарай. Залуу хүнийг битгий мохоогоорой. Харин тэр муу сахалтай жаал, Сайханбилэгийг чирээд ир. Ирэхгүй маяглаад байвал над ану виз, сайн дурантай буу авах мөнгө, байр, хоол, унааны зардлыг нь өгчих. Би 2 чихийг нь олоод ирье.

  • Сайханбилэгээ ингээд авч ирээчээ хэдэн арван тэрбум завшчаад хэнэгч үгүй сошиалаар хуцаад интерполийг доромжлоод байгаа биздээ 

  • amar halbar argaar amidrah gevel iim l yum boldog yum archaagui, zalhuu nuhduud medej avag. Ter saihan gazar ochchihood hicheegeed suraad, hudulmurluud amidarch chadaagui odoo yaya gehev, aaviind ochij amidar daa. 

  • сайханбилэг гэж муужгайны боожгой шиг нэр нь гоёдсон лаларыг монголд авчирч шоронд хийж хэргийг нь үүрүүл писдагуудаа

  • Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 600,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.
    NA HEALTH CARE-тэй холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр тэд эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд тэд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 600,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг нөлөөгүйгээр маш их баярласан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу?
    NA HEALTH CARE-тэй имэйлээр холбоо барина уу: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM
    whatsapp дугаар: +19099134258

Холбоотой мэдээ

ААН-үүдийн 16 хувь нь цасаа цэвэрлэжээ

Нийслэлийн хэмжээнд нийт 17’046 аж ахуйн нэгж худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл а

2022-11-28

33 дугаар сургууль тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн ивээл дор зохион байгуулагдсан “Боловсрол Кап-2022” Баянзүрх дүүргий

2022-11-28

С.Жавхлан: Агаарын бохирдлыг бууруулахад хүн бүрийн санаа бодол, оролцоо чухал

“Тавантолгой түлш” ХХК-ийн Борлуулалтын мэргэжилтэн С.Жавхлан: (more…)

2022-11-28