“MCS”-ийн Оджаргал Өмнөговь аймгийн МАН-тай нийлж Цогтцэций сумаар тоглож дууслаа

2021-11-20 1441 3

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрээс олборлолт хийдэг “Энержи Рерсурс” ХХК-ийн томоохон албан тушаалтанууд тус сумын ИТХ-ын суудлыг дүүргэжээ. Тухайлбал Цогтцэций сумын ИТХ-д МАН олонхи болсон буюу ихэнх төлөөлөгчид нь гадна дотноос очсон “Энержи Рерсурс” ХХК-ийн удирдлагууд байдаг аж.

Тус сумын ИТХ-д уурхайн компанийнх нь ажилчид олонхи суудал эзэлсэн нь “MCS” группын Ерөнхийлөгч Ж.Оджаргалд ашигтай гэх.

Түүнчлэн зөвхөн сумын ИТХ-ын төлөөлөгчдийн асуудал яригдаад зогсохгүй “Энержи Рерсурс” ХХК-ийн ажилчид нь ч сонгууль дөхмөгц царцааны нүүдэл хийн армиараа хөдөлгөөнд орж МАН-д саналаа өгдөг бичигдээгүй хуультай гэдэг. Үүнийг тус компаний үүдний харуулаас эхлээд үгүйсгэх ажилчид байхгүй болов уу.

Цогтцэций сумын ИТХ-ын төлөөлөгч

1.Л.Өлзийнэмэх- “Энержи ресурс” ХХК-ийн хүний нөөцийн ажилтан. Засаг даргын үүрэг гүйцэтгэгч.

2.Ч.Энхбат-  Баруун нарангийн уурхайн захирал

3. М.Ганчимэг -“Энержи ресурс” ХХК-ийн орон нутгийн харилцааны менежер, ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга.

4. Г. Сундуй -“Энержи ресурс” ХХК- ийн их эмч

5. Б.Галсанбат- “Энержи ресурс” ХХК- ийн Мэдээлэл технологийн Ерөнхий инженер

6. М.Мөнгөнхонх – “Энержи ресурс” ХХК- ийн Байгаль орчны ажилтан

7. Б.Эрдэнэбаясгалан- “Энержи ресурс” ХХК- ийн Засвар төлөвлөлтийн газрын ажилтан

8. Б.Зоригт- “Энержи ресурс” ХХК- ийн Дулааны хангамжийн инженер

9. Ж.Өлзийбаяр – “Энержи ресурс” ХХК- ийн Логистикийн ахлах мастер

10. Ц.Доржсүрэн- “Энержи ресурс” ХХК- ийн Орон нутгийн төлөөлөгч. ИТХ-ын дарга

11. н.Алиманцэцэг- “Энержи ресурс” ХХК. Сумын төлөөлөгч

12. н.Баярбилэг – “Энержи ресурс” ХХК- ийн Дэд захирал

Эдгээр төлөөлөгчид хүлээсэн үүрэг, оноогдсон ажлаа хариуцлагатай хийдэг үү гэвэл үгүй аж. Тодруулбал,  саяхан “Энержи ресурс” ХХК-ийн хүний нөөцийн ажилтан, сумын засаг даргын орлогч Л.Өлзийнэмэх, ИТХ-ын дарга Ц.Доржсүрэн нар нь хөл хорионы үеэр ажлын байрандаа буюу ЗДТГ-ын байрандаа архидан согтуурч, баар нээлгэн архидсан байгаа юм. Үүний улмаас Засаг даргын орлогч Л.Өлзийнэмэх нь ажлаасаа халагджээ. Ийнхүү Цогтцэций  ИТХ-ын 27 төлөөлөгчийн тал нь “Энержи ресурс” компаний ажилчид, удирдлагууд байна. Засаглалын хямралд оруулж эзэнгүй болсон мэтээр байлгах нь MCS-д ашигтай байх. Монголын том бизнесмэн Ж.Оджаргал Өмнөговийн МАН-тай нийлж Цогтцэций сумаар тоглож суугаа бололтой.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Өмнөговь аймгийн 2024 оны “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ” иргэн, аж ахуй нэгжүүд шалгарлаа

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг татвар төлөгчдийн өдрүүдийн арга хэмжээ 26 дахь жилдээ “Зө

2025-05-09

Н.Наранбаатар: 30.000 хүн ам, 230.000 орчим мал аж ахуй усаар хангагдаж, үр өгөөжтэй байх боломж бүрдлээ

14 мега төслийн хүрээнд “Цагаан бургастай-Онги” усан цогцолбор, Улаан нуурыг сэргээх экологийн төсли

2025-05-06

Р.Сэддорж: Бид цөлжилтийн эсрэг сөрөх түүхэн алхмаа эхлүүллээ

Монгол улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслийн хүрээ

2025-05-06