Д.Сумъяабазар: ТҮК-ийн ажилтнуудтайгаа уулзаж жаргал зовлонгоо ний нуугүй ярилцсан

2021-11-17 284 0

Засгийн газрын өргөтгөсөн хуралдааны үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар оролцож, нийслэлийн хог хаягдлын салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөвийн талаар мэдээлэл хийсэн.

Тэрбээр хэлэхдээ, “Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд хог цэвэрлэгээ, тээвэрлэлтийг  24 Тохижилт үйлчилгээний компани /ТҮК/ хариуцан ажилладаг. Тэдгээрийн 16 нь аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар хэлбэрээр ажиллаж буй бол найм нь хувийн хэвшлийнх юм. Өнгөрсөн долоо хоногт бид ТҮК-ийн ажилтнуудтай уулзаж, тулгамдсан асуудал, жаргал зовлонгоо ний нуугүй ярилцсан.

Улаанбаатарчуудын хувьд хогоо ангилан ялгах соёлд суралцаагүй. Тэгэхээр  хотжих соёлд бүрэн суралцаагүй байна гэсэн үг. Гудамжиндаа шүлс нусаа хаядаг, хүнд, хөнгөн бие засдаг, тамхины ишээ цонхоороо гаргаж шиддэг үзэгдэл байж болохгүй. Хотын иргэд бол дүрэм стандартад хашигдаж, хуулиа дагаж мөрддөг байх ёстой. Хөдөө, орон нутгаас ирж буй хүмүүсийг хотжих соёлд сургаж, соён гэгээрүүлэх ажлыг хийнэ. 1, 2 үе бус, 3-5 үе явж байж хотожсон иргэн төлөвшдөг. Улаанбаатар хотын хогийн төвлөрсөн цэгүүдэд ландфилл байгуулна. Гэхдээ хойшид булшлахыг болиулж, хог ялгах, боловсруулахад илүүтэй анхаарах юм” гэлээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Шүүхийг цахимжуулах талаар зөвлөлдөж байна

Шүүхийн цахимжуулалтыг бусад хуулийн байгууллагатай уялдуулах, Европын холбооны гишүүн болон бусад у

2023-03-23

Чехэд сураггүй алга болсон монгол иргэний цогцсыг 48 хоногийн дараа олжээ

Бүгд найрамдах Чех улсад ажиллаж, амьдардаг Пардубицки мужид "Фоксконн" үйлдвэрт ажилладаг Монго

2023-03-23

Таксины жолоочийн хоолойг боож, автомашиныг нь дээрэмдсэн хэргийг илрүүллээ

Цагдаагийн байгууллагад энэ сарын 23-ны өдрийн 03 цаг орчимд “Ахуйн үйлчилгээний автобусны буудал дэ

2023-03-23