МАН: Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн төслийг дэмжихгүй

2021-11-15 326 0

МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Жолоочийн хариуцлагын даатгалын хуулийн шинэчилсэн найруулгыг төслийг хэлэлцжээ.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: “Жолоочийн хариуцлагын даатгалын хууль хоёр үндсэн чиглэлээс бүрдэж байна. нэгдүгээрт, жолоочийн хариуцлагын даатгалын санг төрд авахтай холбоотой асуудал. Хоёрдугаарт, даатгалын сангаас хохирогчдод төлөх нөхөн төлбөрийг нэмэгдүүлэх асуудал.

Эдгээр асуудлыг МАН-ын бүлэг хэлэлцээд, гишүүдийн олонх нь энэ хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжихгүй гэсэн шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийг МАН-ын бүлэг дэмжихгүй.

Энэ хууль хэрэгжээд 10 гаруй жил болж, нийгэмд тодорхой үр дүнгээ өгч байна. Хувийн хэвшлийн ажлыг төрд авч болохгүй гэж үзэн хуулийн төслийг дэмжихгүй гэсэн шийдвэрийг гаргасан” гэсэн мэдээллийг өглөө.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

МҮБХ: Нэр бүхий бөхчүүдийн барилдах эрхийг хаслаа

Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүлэгч гишүүдийн ээлжит хурал өчигдөр /2023.05.30/ боллоо. Хур

2023-06-02

Үндсэн хуулийн өөрчлөлтийг 91.2 хувийн саналаар БАТАЛЛАА

Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. УИХ-ын сонгуу

2023-06-02

Б.Жавхлан: Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрд олгох нь зүйтэй

Өнгөрөгч мягмар гарагт МАН-ын бүлэг хуралдаж, хүсэлт гаргасан хүүхэд бүхэнд хүүхдийн мөнгө олгох нь

2023-06-02