Оршуулгын салбарын 300 гаруй ажилчид чууллаа

2021-11-08 177 0

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Буяны зан үйлийн холбоо” ТББ, тус холбооны гишүүн байгууллагууд хамтран буяны салбарын ажилтнуудын оршуулгын мэргэжлийныг зохион байгууллаа. Чуулганд оршуулгын үйлчилгээ эрхэлдэг 13 байгууллагын 300 гаруй ажилтан оролцов.

“Ковид-19” цар тахлын улмаас дэлхийн хэмжээнд нас барагсдын тоо өсөж, оршуулгын ажилчдын ажлын ачаалал нэмэгдэж, ажиллагсдын сэтгэл зүйн байдал тодорхой хэмжээнд өөрчлөлтөд орсон нөхцөлийг олон улсын байгууллагаас онцолсон. Тиймээс энэ салбарын ажилтнуудын ажил, үнэ цэнийг үнэлж, урамшуулах зорилготой  энэхүү өдрийг жил бүр зохион байгуулахаар болжээ. Олон улсын оршуулгын холбооноос НҮБ-д оршуулгын мэргэжлийн ажилтнуудын өдрийг тэмдэглэж байх тухай саналыг хүргүүлж,  2021 оноос олон улсын хэмжээнд тэмдэглэж эхэлж буй юм.

Манай улсын хувьд “Буяны зан үйлийн холбоо” ТББ нь АНУ, Европ, Ази, Австралийн оршуулгын холбооны гишүүнчлэлийнхээ хүрээнд олон улсаас зарласан энэхүү өдөрт өнөөгийн хүнд цаг үеийн боломжид тулгуурлан өөрийн гишүүн байгууллагуудынхаа ажилтнуудын дунд зохион байгуулан оролцож, салбарын тулгамдсан асуудал, цаашдын чиг хандлага, зорилго зорилтоо хэлэлцлээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Түр хашаа, явган замын саравчийн аюулгүй байдалд хяналт шалгалт хийж байна

Мэргэжлийн хяналтын байгууллагаас барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа ААНБ-д хөдөлмөрийн

2022-05-26

Ханбогд сум “ухаалаг, загвар сум” болно

Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвийг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг Ерөнхий сайд Л.

2022-05-26

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хоёр хүүхэд тогтоол усанд живж, амь насаа алджээ

Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 20 цагт "Дархан-Уу

2022-05-23