
Улстөрийн хүрээнд ХААН банкны хувьцаатай асуудал өндрөө авч байна. Тодруулбал, Хаан Банкны 60 орчим хувь зарагдах гэж байгаатай холбоотой асуудлаар Сангийн сайд, Ч.Хүрэлбаатар гишүүн мэдэгдсэн.
Тэрбээр, пүрэв гарагийн чуулганы хуралдааны үеэр “Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн та 2021 оны долдугаар сарын 26-ны өдөр ХААН банкны Япон талын хувьцааг шилжүүлэхийг зөвшөөрсөн юм билээ. Нүдээрээ харсан. Та тэр бичгийг өгөхөөсөө өмнө “Худалдан авч буй эцсийн эзэмшигч нь хэн бэ” гэдгийг зайлшгүй эцэслэж тогтоосон байх ёстой. Нүүрэн дээр сайхан юм тавигддаг. Гэвч үүний цаана эцсийн эзэмшигчийг олоход амаргүй байдаг. Үүнийг хянамгай сайн үзэж байж олж тогтоох ёстой.
Мөн Монголын банкны хувьцааг авч байгаа мөнгө цэвэр мөнгө үү, бохир мөнгө үү гэдгийг зайлшгүй нягталж үзэх ёстой. Энэ ажил эцсийн эзэмшигч тодроогүй байхад түрүүлж тодрохгүй л байх.
Хэрвээ үүнд хариуцлагагүй ажилласны улмаас Монгол Улс дахиад “Саарал жагсаалт” руу орвол Монголбанк та бүгдийг монголын ард иргэд, хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчид барьж иднэ. Үүнд АТГ, Санхүүгийн мэдээллийн алба, тагнуул, ХЗДХЯ бүгд маш сайн хяналт тавих ёстой. Хэрвээ энэ арилжаа наймаанд монголын улстөрчид, түүний дотор шийдвэр гаргагч нар оролцсон бол дэлхий даяараа шившиг болно. Энэ зүйл нотлогдвол Монгол Улс юун “Саарал жагсаалт” шууд “Хар жагсаалт” руу орно. Нэг улстөрч ч юм уу, Хотын дарга гүйлээ гээд энэ бүгдийг зөвшөөрч болохгүй. Эцсийн эзэмшигч тийм амар гарч ирэхгүй” гэсэн юм.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин мөн чуулганы үеэр “ХААН банк санхүүгийн зах зээлийн 40-өөс илүү хувийг дангаараа эзэмшдэг. “Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч өөр банкны хувьцаа эзэмшигч байхыг хориглоно” гэсэн хуулийн заалт бий.
Худалдаа, хөгжлийн банкны эцсийн эзэмшигч нь ХААН банкны хувьцааг худалдаж авсан бол Банкны тухай хуулийг зөрчиж байгаа юм биш үү.
0 cэтгэгдэлтэй