Нөхрөө 9 удаа хутгалж, амь насыг нь хохироожээ

2021-10-27 1249 9

Төв аймгийн нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 23-ны 23.30 цаг орчимд иргэн С гэгч нь мотоциклтой, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэртээ ирж хэрүүл маргаан үүсгэж, гэр бүлийнхэндээ агсам тавьж, биед нь халдах үед эхнэр Х гэгч нь түүний биед нийт 9 удаа хутгалж, толгой тус газарт 5 удаа хурц мохоо биетээр цохиж амь насыг нь хохироосон хэрэг үйлдэгдсэн байна.

Урьдчилсан байдлаар амь хохирогч С нь гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлддэг байсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Сэжигтэн Х-ийн үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, цагдан хорих саналыг тус аймгийн прокурорын газарт хүргүүлэн Төв аймаг дахь цагдаагийн газарт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иймд иргэд Та бүхэн архи согтууруулах ундааны зүйлээс аль болох татгалзах, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой аливаа үйлдлийн талаар цаг алдалгүй цагдаагийн байгууллагад шуурхай мэдэгдэж байхыг анхааруулж байна.

LIKE дарж нэгдээрэй !!!
  • уусан идсэнээ шингээж чадахгүй муусайн гөлөгнүүд нэгэндээ гай чирээд далдалж дээ.Үхэх мөрөөрөө үхэж чадахгүй амьсгаанууд 

  • Зочин

  • байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан нөхөр өөрөө буруутай шдээ тэр хүнийг аргагүй байдалд оруулсан бна 

  • үхэж шороон дор булуулсанаас алчаад 5 суугаал гараад ирсэн нь дээр байлгүй яахав . гайтай новш нь 5 жилийн дараа өи ч идэх юмгүй л болдог хорвоо  ш дэ 

  • хохь нь үргэлжийн дарамт зодуур нүдүүрт бга эмэгтэй хүн үрийнхээ төлөө юуч  хийнэ хүүхдүүдээ алах гэж хутга барин дайрч бхыг хараад ямарч эх хүн  шууд босно энэ бол байглийн хууль эмэгчин эргэчингээсээ илүү үр төлөө хамгаалдаг гэр бүлээ түлхүү авч явдаг нь байглийн шалгарлаар  шалгарсан юм шүү тэр ээжид ямарч буруу бхгүй гэж бодож бна

Холбоотой мэдээ

ЭЕРЭГ МЭДЭЭ: Энхийг сахиулагчид Суданы хүүхдүүдийг баярлуулжээ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай UNMISS

2023-06-02

Хүүхдийн баяраар төөрсөн 335 хүүхдийг хүлээлгэж өгчээ

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхэд багачуудыг аюулгүй, эрсдэлгүй орчинд баярлуулах,

2023-06-02

Таван настай хүүг зодсон хойд эцгийг цагдан хорих саналыг прокурорт хүргүүлжээ

Өнгөрсөн тавдугаар сарын 31-нд таван настай хүү хойд эцэгтээ зодуулсан харамсалтай хэрэг гарсан. Тод

2023-06-02