Загастайн давааны зам нээлтээ хийх гэж байхад зөвлөх компани шалгаруулах тендер зарлажээ

2021-10-25 258 0

Өнгөрсөн наймдугаар сард “Загастайн даваа”-нд зам ирлээ, Завхан нутаг улам ойртлоо гэсэн пиар хүчтэй явсан. Монгол орны Тарвагатайн нуруунд байрлах хамгийн хүнд, бэрхшээлтэй нөхцөлд тооцогдох хүндрэлтэй давааг хатуу хучилттай авто замаар холбох энэ ажлыг “Арж роуд” ХХК, “Түм арвижих” ХХК-иуд гүйцэтгэж байгаа. Өнгөрсөн наймдугаар сард л Загастай давааны замын ажил 98 хувийн гүйцэтгэлтэй, 10 дугаар сард бүрэн дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн гэж зарласан. Үнэхээр Загастайн давааны ажил дуусаж, нээлтээ хийж тууз хайчлахаар Зам тээврийн хөгжлийн яам даяараа бэлдэж байгаа гэх. Загастайн давааны замын ажил дууслаа гэж энэ 10 дугаар сарын 12-нд Монцамэ агентлагийн мэдээнд дурдагдсан.

Гэтэл зүүдэнд ч оромгүй явдал болж, Өдрийн сонины өнцгөөс хачирхалтай зарлал харлаа. Ажил нь дуусаж, нээлтээ хийхэд буй Загастай замын тендерийн урилга 10 дугаар сарын 19-нд зарлагджээ. Тендер шалгаруулалтын нэр  “Тосонцэнгэл- Улиастай чиглэлийн Загастайн давааны 67 км хатуу хучилттай замын дуусгал “Завханд” барилгын ажилд техник технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг урьж байна” гэжээ. Загастайн даваанд зам тавих төсөв 6,5 тэрбум төгрөг. Гэтэл зөвлөх үйлчилгээ компаниа ажил дуустал сонгоогүй явсан гэсэн үг үү,  тус замыг зөвлөх, хяналтгүй гүйцэтгээд байсан юм уу.

Замын нэг обьектын талбайн хяналтыг одоо 2-3 угсраа тендерээр сонгон шалгаруулалт явуулж хийлгэдэг болж байгаа юм уу? Жигтэй юм үзэх нь үү гэж иргэд гайхаж хачирхаж байна.

Зам тээврийн салбарын ажил ямархуу байгааг Дарханы замаас нэг харж болно биз ээ. Гэхдээ Халтар сайдын үе шиг тендер шалгаруулалт нь хүртэл ийм улаан цагаандаа гарчихсан үйлдэл хэзээ ч Зам тээврийн хөгжлийн яамны түүхэнд гарч байгаагүй билээ.

 
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ОРХОН: “Хүртээмжтэй хөгжлийг дэмжих нь” нэгдсэн өдөрлөг болж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-нд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улс

2022-11-30

“Эрдэнэтэд үйлдвэрлэв-2022” үзэсгэлэн худалдаа боллоо

Орхон аймгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах зорилгоор зохион б

2022-11-30

Цагаан тоос дарах жилийн дөрвөн улиралд явагдаж байна

Эрдэнэт үйлдвэр цагаан тоос дарах ажлыг жилийн дөрвөн улиралд тасралтгүй үргэлжлүүлж байна. Энэ өвөл

2022-11-29