Б.Баатархүү: С.Жавхлан дуудсан хугацаанд ирэхгүй бол албадан авчирч, мэдүүлэг авна

2021-10-22 349 0

ЦЕГ-аас УИХ-ын гишүүн асан С.Жавхлан мэдүүлэг өгсөн эсэх асуудлаар мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү: “Энэ оны аравдугаар сарын 19-ний өдөр иргэн О.Отгонтөгс хэвлэлийн бага хурал хийж, МУГЖ С.Жавхлан “Хамаг Монгол” төслийг хэрэгжүүлнэ гэж Сангийн сайдаас 4 тэрбум төгрөг шантаажилсан гэсэн гэмт хэргийн шинжтэй мэдээлэл олон нийтэд мэдээлсэн. Ингээд иргэн О.Отгонтөгс цагдаагийн байгууллагад гомдол гаргасан.

Одоогоор Эрүүгийн цагдаагийн албанаас уг мэдээллийн дагуу шалгалт хийж байгаа бөгөөд Сангийн сайд Б.Жавхлан болон Сангийн яаманд ажилладаг гурван гэрчээс гэрчийн мэдүүлэг аваад байгаа. Дараа нь албаны утсаар УИХ-ын гишүүн асан С.Жавхлан руу 11 удаа залгахад утсаа аваагүй. 10 дугаар сарын 20-ны өдөр мөрдөгчийн дуудах хуудсыг өгсөн боловч ирээгүй. Харин өнөөдөр Прокурорын дуудах хуудсыг хуулийн дагуу хүргүүллээ. Гэсэн ч мөн хүлээж авсангүй.

С.Жавхлан нь хүлээж авахгүй байх шалтгаанаа янз бүрээр тайлбарлаж байгаа ч иргэн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байх ёстой. Хуулийн дагуу дараагийн арга хэмжээ нь шүүхийн захирамжаар албадан ирүүлнэ” гэсэн юм. 

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Гэр шатаж, өндөр настан, бага насны хүүхэд нас баржээ

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Төв багийн Далайн 14 дүгээр гудамжинд 05 дугаар сарын 25-ны 01:56

2023-05-25

Тээврийн хэрэгслийн яндан хулгайлсан 29-33 насны этгээдүүдийг илрүүллээ

Цагдаагийн байгууллагад энэ сарын 22-ны өдрийн 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын хоё

2023-05-25

Казахстан Улсын авлигатай тэмцэх байгууллагатай хамтран ажиллана

Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал БНКУ-ын авлигатай тэмцэх байгууллагы

2023-05-25