Хооллодог байсан гудамжны нохой нь хаалга маажин хуцаж, угаартаж байсан гэр бүлийн амийг аварчээ

2021-02-13 218 0

Хооллодог байсан гудамжны нохой нь хаалга маажин хуцаж, угаартаж байсан гэр бүлийн амийг аварчээ

Өчигдөр шөнө буюу хоердугаар сарын 12-ны шөнө угаартаж байсан дөрвөн хүний амийг  гудамжны нохой аварсан хэрэг гарчээ. Тодруулбал  12-ны шөнө 03 цагийн үед Хан-Уул дүүрэг, Нисэхд байрлах нэгэн айлын гэрт гал гарч, улмаар гэрийн эздийг мэдэлгүй унтаж байх үеэр нь хашаанд нь байнга гүйж ирж хооллодог байсан нохой нь хаалгыг нь самардан, хуцаж сэрээсэн байна.  Гэрийн эзэгтэйг нохойн дуунаар сэрэх үед хоолой нь хорссон мөн гэрийнх нь хана дагаж улаан гал дүрэлзэж, битүү утаа униар болсон байдалтай байжээ. Хачирхалтай нь тэрхүү хуцаж сэрээсэн нохой урьд нь огт тиймэрхүү үйлдэл гаргадаггүй байсан гэдгийг гэрийн эзэгтэй өөрийн цахим хуудсандаа бичжээ. Болсон явдалаа цахим хуудастаа бичиж үлдсээн гэрийн эзэгтэйн постыг олон хүн хуваалцаж, баатарлаг нохойны үйлдэлд талархал илэрхийлээд байгаа юм.

Тэрбээр,  “2020. оны хоёрдугаар сарын 12-ны шөнө 03 цагийн үед хаалга маажиж нохой гасалж хуцаад байхаар нь цочоод сэртэл хоолой хорсоод нэг л эвгүй цонхоор харсан манай хашаанд байнга гүйж ирдэг,  ирэхэд нь илүү гарсан хоолоо хаяхгүй өгдөг нохой маань өөдөөс хуцаад зогсож байсан. Урьд нь  тэгдэггүй нохойг хуцаад байхаар нь хулгайч гадаа явж байгаа юм байх гэж бодоод гарах гэтэл өөдөөс битүү утаа, улаан гал хана дагаад асаж байсан.  Ганцаараа болохоор арай гэж унтраалаа.  Нохой намайг сэрээгээгүй бол гурван хүүхэдтэйгээ угаартах байлаа.  Хааяа хооллодог нохой минь буян боллоо, баярлалаа. Буян буцаж ирэхдээ бороо шиг асгардаг юм байна” хэмээн бичжээ.

 

 

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Н.БАЯРМӨНХ: Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах ажил Баянзүрх дүүрэгт 100% хэрэгжих ёстой

Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн хэмжээнд нийтдээ 40000 гаруй хүүхэд байгаагаас тус дүүргийн

2022-08-08

Улиастайн хуучин эцсээс Гачуурт хүртэл зам хаана

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний хүрээнд 13 байршилд шинээр авто зам тави

2022-08-03

“Даяар Монгол”-ынхон иргэдийг тайван жагсаалд уриалав

“Даяар Монгол” хөдөлгөөний залуус Нийслэлийн төв талбай дээр зургаа дах өдрөө тайван жагсаал хийж бу

2022-08-01