ЭМЯ: Сүүлийн 24 цагийн дотор 40 хүнээс халдвар илэрлээ

2021-02-12 509 0

ЭМЯ-наас өдөр бүрийн 11 цагийн мэдээллээр Коронавируст халдварын цаг үеийн мэдээллийг хүргэдэг билээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:  “Улсын хэмжээнд өчигдөр 30,468 хүнд шинжилгээ хийхэд 40 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Шинэ тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Шинэ тохиолдлуудыг задалж үзвэл, Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 157 хүн ирснээс нэг хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Үлдсэн 39 нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын хүмүүсээс илэрлээ. Ингэснээр Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 2,247 болж, үүнээс 1,640 тохиолдол эдгэрсэн. Сүүлийн 24 цагт 22 хүн эдгэрч эмнэлгээс гарсан.  Нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулж буй “нэг хаалга-нэг шинжилгээ” -нд өчигдрийн байдлаар 45351 сорьц цуглуулсан. Үүнээс 29664 хүнд шинжилгээ хийсэн. Коронавирус илрээгүй” гэлээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

“Глобал сан”-гийн төслүүдийг хянан шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны 3 дугаар сарын 20-2

2023-03-30

Сэлэнгэ аймагт 400 га талбайг хамарсан гал түймэр гарчээ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сум болон Сэлэнгэ аймгийн Түшиг сумдад ойн хээрийн түймэр гарч, 408 г

2023-03-30

Ачааны машины араас мөргөсөн суудлын машин шатжээ

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дэвшил багийн “Ар задгай” гэдэг газар суудлын автомашин ачаа

2023-03-30