Д.Сарангэрэл: Сайд байхдаа хийсэн ажил их бий дээ

2021-10-11 1166 5

Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэл ковидын нөхцөл байдлын үед хэрхэн ажиллаж байсан талаараа өөрийн цахим хуудаснаа бичжээ. Тэрбээр   “Нэг хэсэг нөхөд 8 сая төгрөгийн эм, 8 сая төгрөгийн эмчилгээ гээд яриад байна. Хэдэн ширхэг эмний зураг тавьчихаад энийгээ тайлбарла гэх. Нэгдүгээрт, тэнэг хүн ч хулгай хийхдээ зарлахгүй байх. Хоёрдугаарт, бидний анхны өвчтөн гадаад хүн байлаа. Манайхан Анх-Отгон гэж нэрлэсэн. Коронатай эхний бөгөөд эцсийн хүн байг гэсэн бэлгэдэл. Энэ хүнийг ХӨСҮТ 67 хоног эмчилсэн. Эмчилгээ, үйлчилгээ бүгд нийлээд нийлбэр дүнгээр 8 сая болсон юм билээ. Тэрийг санхүүч нь тооцолсоныг Д.Нямхүү нэг удаа олон нийтэд мэдээлсэн. Ийм л юм. Тэр үед 150-ын маск 850 төгрөгт хүрч байсан. Хүн болгоныг маск зүүлгэж сургасан бидний ажлын үр дүнг үүгээр үнэлэх нь хэтэрхий өнгөц.

Эрүүл мэндийн салбарынхан маань улс орон, ард түмний аюулгүй байдлын төлөө зангидсан гар шиг ажилласан.

Хөөрхий Д.Нямхүүг сүүлийн үед “муу новш” л гээд байна. Тэр муу новш чинь корона алдаагүй, шинэ вирус, шинэ өвчнийг багтайгаа анх удаа эмчилсэн юм шүү дээ. ХӨСҮТ-д засвар хийгээгүй гэж түүнийг их харааж байна.

ХӨСҮТ 1986 онд баригдсан, элэг, уушгиний гээд 27 тусдаа байртай. Бүгдэд нь зэрэг засвар хийе гэвэл наад зах нь 27 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо байдаг. Сангийн яам засварт жилд 4-6 тэрбум төгрөг л өгдөг. Улсын хэмжээнд төсвөөр ажилладаг 500 гаруй эмнэлэгт энэ мөнгийг хуваадаг.

Бид үнэхээр хүнд үеийг даван туулсан. Засгийн тэргүүн У.Хүрэлсүх “Бид хэдэн зуун сая, тэрбумаар тоологдох хүн амтай улс биш. Бид цөөхүүлээ. Энэ корона нэг ороод ирвэл хиарна” гэж хурал болгон дээр сануулдаг байв.

Би сайд байхдаа 160 сая төгрөг хуваарилж, эрчимт эмчилгээний тасгийг засуулсан. ХӨСҮТ-тэй холбоотой хийсэн ажил их бий дээ.

Компьютер томографгүй 34 жил болсон юм билээ. Ө.Энхтүвшин дарга маань уушги орлуулагч Экмо аппаратын асуудлыг асар хурдан шийдсэн. Ер нь одоо хэрэглэж буй тоног төхөөрөмжийн асуудлууд тухайн үеийн засгаар шийдэгдэгдэж байсан юм шүү дээ гэжээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ХХААХҮЯ байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуула

2025-04-18

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан Н.Учрал сайдыг Улаанбадрахад очихыг урилаа

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан цахим хуудсаараа дамжуулан Н.Учрал сайдыг Улаанбадрах суманд очихыг ур

2025-04-18

Б.Энхбаяр: “Женко“-гийн Засгийн газар болсон байна. Зэвүү хүрч байна

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж тавьсан асуултын хариу нь иржээ. Энэ тала

2025-04-14