2021 оны эхний найман сарын байдлаар 228 охин бэлгийн хүчирхийлэлд өртжээ

2021-10-11 299 0

Охидын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Охидоо хамгаалъя” сэдвээр хуульч Р.Булгамаа хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэрбээр “Монгол Улсад үйлдэгдэж буй гэмт хэргүүдийн дунд хүүхэд гэмт хэрэгт өртөх, хүүхэд гэмт хэргийн хохирогч болох тохиолдол өссөөр байна. Ялангуяа охидын эсрэг үйлдэгдэж буй хүчирхийлэл, бэлгийн халдашгүй байдлын эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг газар авч байна. Ноцтой хэрэг гарахад, бид нийтээрээ нэг хэсэг шуугиад мартаад өнгөрдөг. Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд төр мэргэжлийн байгууллагууд төдийлэн оновчтой бодлого хэрэгжүүлж чадахгүй байна. Хохирогч болсон охидын сэтгэл зүйг эмчлэх, нийгэмших, нэр төрөө хамгаалахад нь чиглэсэн оновчтой төрийн бодлого яаралтай шаардлагатай байна” гэлээ.

Тэрээр цааш нь “Хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон бол торгуулийн санкц байлгаад байгаа УИХ-ын гишүүдээсээ бид ичиж байна. Хүүхдээ хайрлах төрийн бодлого алга. Хүүхэдтэй бэлгийн харьцаанд ороод 450 мянгаас 5.4 сая төгрөгөөр торгуулаад гардаг ял завшигчдыг бид хараад сууж чадахгүй нь. Тиймээс энэ заалтыг хүчингүй болгохыг УИХ-ын гишүүдээс хүсэж байна” гэлээ.

  • 2017 онд 138
  • 2018 онд 309
  • 2019 онд 350
  • 2020 онд 328
  • 2021 оны эхний найман сарын байдлаар 228 охин бэлгийн хүчирхийллийн хохирогч болжээ.
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

“Глобал сан”-гийн төслүүдийг хянан шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны 3 дугаар сарын 20-2

2023-03-30

Сэлэнгэ аймагт 400 га талбайг хамарсан гал түймэр гарчээ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сум болон Сэлэнгэ аймгийн Түшиг сумдад ойн хээрийн түймэр гарч, 408 г

2023-03-30

Ачааны машины араас мөргөсөн суудлын машин шатжээ

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дэвшил багийн “Ар задгай” гэдэг газар суудлын автомашин ачаа

2023-03-30