УИХ-ын нөхөн сонгуульд зөөврийн хайрцгаар санал авах ажил маргааш эхэлнэ

2021-10-08 64 0

УИХ-ын 2020 оны 40 болон 2021 оны 61 дүгээр тогтоолоор УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийг товлон зарлаж, санал авах ажиллагаа аравдугаар сарын 10-ны ням гарагт 07:00-22:00 цагт явуулахаар шийдвэрлэсэн билээ.

Нөхөн сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарийг Сонгуулийн ерөнхий хорооны энэ оны долдугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар баталсан бөгөөд уг хуваарь, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд нөхөн сонгуулийг зохион байгуулах аж.

Коронавируст халдварын улмаас тусгаарлагдсан, эмнэлэгт болон гэрээр эмчлүүлж байгаа сонгогч болон бусад иргэдээс халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагааг 10 дугаар сарын 9-ний өдрийн 09:00-20:00 цагт зохион байгуулах юм байна. Хоёр тойрогт нийт 2,774 сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгөх хүсэлтээ гаргажээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Утааг бууруулах эрдэмтдийн зөвлөл байгуулна

БОАЖЯ-ны удирдлагууд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны гишүүд, Монголын эрчмийн салбарын з

2022-01-21

Мөрийтэй тоглоом зохион байгуулдаг газрыг илрүүлжээ

Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэл

2022-01-21

АПУ ХК бүтээгдэхүүнийхээ шилийг хэрэглэгчээс онцгой үнээр худалдаж авахаар боллоо

АПУ ХК нь “Шилээ дахин амьдруулъя” төслийн үргэлжлэл болгон шилний хог хаягдлыг бууруулах, дахин аши

2022-01-21