Цэцэрлэгт хүрээлэн барих төсөлд АНУ-ын ЭСЯ нэгдэхээ илэрхийллээ

2021-10-06 308 0

Өнөөдөр АНУ-ын Элчин сайдын яамны Эдийн засгийн худалдааны хэлтсийн дарга Жон Чен, Улс төрийн хэлтсийн дарга Кейли Басби нартай цахимаар уулзалт хийлээ.

Уулзалтаар хоёр зүйлийн талаар ярилцсан. Үүнд:
1. Баянзүрх дүүргийн 23,28 дугаар хороонд хийгдэж буй “International Garden of Mongolia” буюу Олон Улсын цэцэрлэгт хүрээлэн барих төсөлд АНУ-ын Элчин сайдын яам нэгдэж, өөрсдийн үндэсний хэв шинжийг агуулсан хэсгийг байгуулах талаар
2. Иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх үүднээс “Нэг цэгийн үйлчилгээний төв” байгуулахад цахимжуулах шинэ технологи нэвтрүүлэх талаар санал бодлоо солилцлоо.

АНУ-ын Элчин сайдын яамны зүгээс дээрх ажлуудад Баянзүрх дүүрэгтэй хамтарч дэмжиж ажиллахаар болов. Цаашид ундны усыг хэмнэх төслөөс эхлээд дүүрэг, орон нутагт хийж хэрэгжүүлж буй бүхий л төслүүдэд хамтран ажиллахад бэлэн гэдгээ мэдэгдлээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Баруун бүсийн гурван аймгийн өрсөлдөх чадварын үнэлгээ хамгийн их буурчээ

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс "Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан"-гийн

2023-02-01

“Тавантолгой түлш” ХХК таван жилийн ойн хүрээнд таван бүтээлч ажил өрнүүлнэ

Нийслэлийн гэр хорооллын айл өрхийг шахмал түлшээр тасралтгүй, найдвартай хангах чиг үүрэг бүхий “Та

2023-02-01

Чингэлтэй дүүрэг ахмадууддаа 300 сая төгрөгөөр БЭЛЭГ авч өгнө

Сүхбаатар дүүрэг 900 сая төгрөгөөр эмэгтэйчүүддээ бэлэг худалдан авах тендер зарласан ч нийгмийн сүл

2023-01-31