Тавантолгой түлшийг М.Ганбаатараас өөр удирдах боловсон хүчин байхгүй гэж үү

2021-10-06 762 0

Жилийн дөрвөн улиралтай манайх шиг улс зун намрын улиралд өвөлжилтийн бэлтгэлээ хангадаг. Гэтэл сүүлийн хэдэн өдрүүдэд “тавантолгой түлш” компанийн хариуцлагагүй байдлаас үүдэж гэр хорооллын иргэд хүйтэн өдрүүдийг хүндхэн угтсан. Сайжруулсан шахмал түлшний хомстлын асуудлаар “Тавантолгой түлш” ХХК-ийн захирал М.Ганбаатар хэлэхдээ “Энэ хямдралыг тодорхой хугацаанд зогсоохоос өөр аргагүй. Хямдрал байгаа цагт энэ түлшний оочер тасрахгүй. 1000,2000,3000 цэг нээгээд ч тасрахгүй. Энэ бүхэн хямдралаас л болж байгаа. Картын хяналтыг хэн, хаана, хэзээ, яаж хянаж байгаа юм” гэсэн тайлбарыг өгч байна лээ.

Түлшээ бэлдэж өвлийн ажлаа хангаагүй чадваргүй удирдлага М.Ганбаатар ард иргэд руу буруугаа чихэж суугаа нь харамсалтай. Түлш үйлдвэрлэлээ сайжруулж иргэдээ хурдан шуурхай дулаанаар хангах ёстой удирдлага хүн хямдхан болохоор хүмүүс ихээр авч байна гэх тайлбар өгч зогсох нь ичмээр юм. Ажил зохион байгуулах чадваргүй М.Ганбаатар дарга ажилтнуудаа ч нэгтгэж чаддаггүй нь тавантолгой түлш үйлдвэр гарсан ажил хаялтаас тодхон харагдаж байна.

Тус компаний ажилчид Сонгинохайрхан дүүрэг дэхь “Тавантолгой түлш” компанийн байрны гадна цугларч, цалингаа үндэслэлгүйгээр хасагдсаныг эсэргүүцэн ажил хаялт зарласан.
Ажилчдын зүгээс “өдөрт нэг удаа маск өгдөг, ажилчидаа маскаар ч хангаж чаддаггүй, ажиллах орчин муу, цалин нь бодит байдал дээр маш бага” хэмээн үзэж, ийн 300 гаруй ажилчид  эсэргүүцлээ илэрхийлсэн ч эцэст нэг юм ойголцолд хүрсэн гэх.
Нэг хүний амь нас эрсэдсэн, хортой нөхцөлд ажилладаг манаачийн уушиг устсан, ажилчид бэртэж гэмтсэн тохиолдлыг удирдлагууд аль болох мэдээлэхгүй нууцалдаг болохыг ажилчид ярьж байсан билээ. 
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Синдерелла эмнэлгийн захирал Б.Уянгыг үйлчлүүлэгчээ сохолсон хэргээр шалгаж байна

Сүүлийн үед олон нийт гоо сайхны үйлчилгээг авах нь нэмэгдсэн. Гэхдээ гоо сайхны үйлчилгээ үзүүлж ба

2025-03-13

Да хүрээгийн ченж Ш.М нь төрсөн охиноо удаа дараа хүчирхийлжээ

АН-ын дэргэдэх Хүний эрхийн хороонд бэлгийн хүчирхийллийн хохирогч эмэгтэй ханджээ. Тэрээр өргөдөлдө

2025-03-11

Тавантолгой түлш ХХК, ШУА-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Тавантолгой түлш ХХК шахмал түлшний чанар сайжруулах чиглэлээр Шинжлэх ухааны академитай хамтран ажи

2025-03-11