Ц.Нямдорж: Шатахууны асуудал үүссэн ч сайдыг буулгах хэмжээнд хүрээгүй

2021-10-06 604 0

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Тавантолгой түлш” компанийн түлшний нийлүүлэлт, НД-ын асуудал гээд хэд хэдэн асуудал байна. Эдгээрийг зохицуулж, Улаанбаатар хотыг хэвийн өвөлжүүлэх асуудлыг зохицуулна.   Дөрөвдүгээр сараас хойш хойд хөрш гадагшаа бензин гаргахгүй гэж мэдэгдсэн. Зохицуулалтын арга хэмжээ авсан. Хариуцлагын асуудал ч ярьж байгаа.  Сайдын түвшинд хариуцлагын асуудал ярьдаг хүн нь Ерөнхий сайд. Одоогоор энэ талаар яригдаагүй. Миний бодлоор сайдыг буулгах хэмжээнд хүрээгүй гэж бодож байна. Ковидын дараах эдийн засгийн нөхцөл байдал гэж маш хүнд асуудал бий. Том зургаар харвал их гүрнүүдийн ил далд хоородын тэмцэл дээд цэгтээ хүрч, хаялга нь Монгол орныг дайрч гарах нь гэдгийг ний нуугүй хэлье. Эдийн засгийг эрчимжүүлэх хуулийн төслийг өргөн барихаар бэлтгэж байгаа. 1990 оноос хойш би улс төрд байж байна. Ийм олон хүндрэл хавсарсан үе тохиолдож байгаагүй дээ. Коронавирусийн нөхцөл байдал бол хүнд байна. Үүн дээр Засгийн газар холбогдох арга хэмжээнүүдийг авна. Өнөөгийн Засгийн газар ер бусын хүндрэлтэй үед ажиллаж байна” гэлээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

П.Наранбаяр: 16-аас доош насны хүүхэд нийгмийн сүлжээнд орохыг хориглох хуультай болно

Боловсролын сайд П.Наранбаяр "2024 оны арваннэгдүгээр сарын 29-нд Австрали улс цахим орчинд, ялангу

2025-02-14

Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцрууллаа

Өчигдөр буюу хоёрдугаар сарын 13-нд Булган аймгийн ИТХ хуралдаж, тус аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очи

2025-02-14

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх ажлын айлчлал эхэлж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад хийх ажлын айлчлал эхэлж ба

2025-02-14