Н.Тавинбэх: Бүх л юманд очер, дугаар байдаг шүү дээ

2021-10-04 946 3

Шахмал түлшний нийлүүлэлтийн асуудлаар Эрчим Хүчний Яам, “Таван толгой түлш” ХХК-аас мэдээлэл хийлээ.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх: “Нийслэлийн хэмжээнд Өнөөдрийн байдлаар 74 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөцтэй байна. Сард дунджаар 50-110 мянган тонн шахмал түлш хэрэглэдэг. Ийм хэрэгцээг хангахуйц нөөцийг бид бүрдүүлсэн.  Сүүлийн үед хомсдол үүссэн шалтгаан нь борлуулалтын цэг цөөдсөнөөс үүдсэн. Мөн энэ жил хэрэглээ өслөө. Энэ нь төрөөс сайжруулсан түлшний үнийг 50 хувь хөнгөлсөн. Ойрын өдрүүдэд хүйтэрсэн.  Нийнуугүй хэлэхэд иргэдэд карт давхардаж олгосноос болж асуудал үүссэн. Нүүрс огт хомсдоогүй. Иргэд нөөцлөх гэж л худлаа оочерлож байна.

Өнгөрсөн оны мөн үед 1,700-2,000 орчим тонныг өдөрт хэрэглэж байсан бол өнөөдрийн байдлаар 3,200 тонн сайжруулсан түлш хэрэглэж байна. Одоо 280 цэг ажиллаж байгаа ба цэгийн тоог 100-гаар нэмэгдүүлж, нийт 380 цэгээр сайжруулсан шахмал түлшний борлуулалтыг хийж эхэлнэ. Шаардлагатай бол цэгийн тоог дахиж нэмнэ” гэлээ.

Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Шахмал түлшний картыг үргэлжлүүлж олгох уу? Яагаад долоо хоногт 6 шуудай шахмал түлш гэж тогтоосон бэ? 

ЭХ-ний сайд Н.Тавинбэх: 

-Албан ёсоор долоо хоногт нэг өрхөд олгодог сайжруулсан шахмал түлшний хэмжээг хязгаарлаагүй. Нэг өрхөд долоо хоногт 6 шуудайг олгож байгаа. Шаардлагатай бол энэ тоог нэмж болно.

ЭХ-ний сайд Н.Тавинбэх: 

-Зуны саруудад бэлтгэлээ сайн базаахгүй гэж иргэд шүүмжилж байна?

-Зуны саруудад буюу  борооны улиралд үйлдвэрээ зогсоож засвар үйлчилгээ хийдэг байгаа. Яг тэр графикийн дагуу л явсан.

Цэгийн тоог нэмсэн ч дахиад очер дараалал үүсэхгүй гэх баталгаа бий юу?

ЭХ-ний сайд Н.Тавинбэх: 

-Шахмал түлшийг одоо байгаа хэрэглэгчийг хангахуйц хэмжээний нөөц бүрдүүлсэн гэж түрүүнд хэлсэн. Харин маргаашнаас  цэгийн тоог нэмэгдчихээр очер, дараалал багасана. Ер нь бүх л юманд очер, дугаар байдаг ш дээ. Харин очер дугаар хэм хэмжээгээ л алдахгүй байх ёстой. Одоо цэгийн тоог нэмчихээр очер , дугаар багасаад ирнэ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ХХААХҮЯ байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуула

2025-04-18

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан Н.Учрал сайдыг Улаанбадрахад очихыг урилаа

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан цахим хуудсаараа дамжуулан Н.Учрал сайдыг Улаанбадрах суманд очихыг ур

2025-04-18

Б.Энхбаяр: “Женко“-гийн Засгийн газар болсон байна. Зэвүү хүрч байна

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж тавьсан асуултын хариу нь иржээ. Энэ тала

2025-04-14