Э.Бат-Үүл: Би Улсын баатрын тэмдгээ эзэнд нь өгье гэж шийдсэн

2021-09-27 1106 16

Хоёр хуваагдаж, талцаад байсан АН-аас хэвлэлийн хурал хийх үеэрээ эв нэгдэлтэй болж байгаагаа мэдэгдсэн. Тэрбээр эв нэгдлийн их хурлаа албан ёсоор хийх бөгөөд 11 дүгээр сарын таванд буюу их эзэн Чингис хааны төрсөн өдөр өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд товлосноо дуулгалаа. Хэвлэлийн хурлын үеэр АН-ын анхны дарга Э.Бат-Үүл Улсын баатрын тэмдгээ АН-ын туганд зүүж, үнэмлэхийг нь хүлээлгэж өгсөн юм.

Э.Бат-Үүл: “Монголын ардчилсан нам Монголын түүхэнд алтан үсгээр бичигдэх нам. Монголын ард түмнийг эрх, эрх чөлөөтэй болгосон түүхэн гавьяатай нам. 2009 онд Ерөнхийлөгчийн зарлиг гарч, АН-ын түүхэн гавьяаг үнэлж хүндэтгэх зорилгоор баатрын цолыг надад өгсөн. Ерөнхийлөгч “Энэ бол чамд өгч байгаа юм биш. Монголын ардчилсан намын гавьяаг үнэлж өгч байгаа” гэсэн. Би энэ тэмдгээ АН-ынхаа туганд зүүж өгье. Эзэнд нь өгье гэж шийдсэн.Би Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Н.Алтанхуяг, С.Эрдэнэ, М.Энхсайхан нарыгаа АН-даа эргэж ирээч гэж хүсч байна” гэв.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

МАН-ын гишүүнд залилуулсан Японы иргэн Ерөнхийлөгчид ханджээ

Фуказава Койчи: Намайг залилагч нь сонгуульд нэр дэвшдэг олны танил xүн -Монгол Улсын Ерөнхийлөгч

2022-11-30

С.Наранцогтыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилжээ

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрээр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Эдийн засаг

2022-11-30

Б.Цэрэнсодном: Бидэнд БНХАУ-аас түлш худалдан авах ямар ч шаардлага байхгүй

БНХАУ-аас сайжруулсан шахмал түлш оруулж ирдэг гэх мэдээллийг "Тавантолгой түлш" ХХК няцааж, энэхүү

2022-11-30