MYЭХ: Бүх юмны үнэ өсчихлөө.Цалин, тэтгэвэр яаралтай нэмэхийг шаардаж байна

2021-09-08 722 0

MYЭX-нooc 3acгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ.

МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.  Энэ нь төрийн захиргааны албан тушaaлтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ.

Монголын авто замчдын ҮЭ-үүдийн холбооны дарга Б.ЦЭPЭНПҮРЭВ: “Нийслэлийн автозамын газрын ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Автозамын салбарын ажилчид хортой нөхцөлд ажилладаг. Хөдөлмөрийн аюулгүй байдлын санхүүжилтийг танаж байгаад бухимдалтай байна. Хийх ёстой ажлаа хийж байгаа хүмүүсийн цалинг хэмнэж, танана гэдэг байж боломгүй зүйл юм” гэв.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Орон нутагт ипотекийн гурван хувийн хүүтэй зээл олгож эхэллээ

Засгийн газраас төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах зорилгоор "Хөдөөгийн сэргэлт" хөтөлбөр хэр

2023-03-23

“Тавантолгой төмөр зам” ХХК томилолтын зардалд 118 сая төгрөг зарцуулжээ

Засгийн газар 2021 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр бүх шатны төсвийн захирагч нар хэмнэлтийн горимд

2023-03-23

3,500 орчим хүүхэд 2, 3 дугаар сард хүүхдийн мөнгөө авч чадаагүй байна

Өрхийн мэдээлэл зөрүүтэйн улмаас хүүхдийн мөнгөнөөс хасагдсан хүүхдүүдийн мөнгийг өгч буй эсэх болон

2023-03-16