СБД-ийн Засаг дарга Х.Болормаа Lexus-570, Land Cruiser 200 маркийн хоёр авто­машин­тай

2021-08-25 616 0

АТГ-аас  Нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нарын 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг олон нийтэд танилцуулжээ.

Дүүргийн Засаг дарга нараас Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаагийн ХОМ-ийг онцолж байна.

Тэрбээр Х.Болормаа 334 сая төгрөгийн жи­лийн орлоготой.  Харин гэр бүлийн гишүүдийнх нь орлого 60 сая төгрөг. Нийт 1.2 тэрбум төгрөгийн үнэ бү­хий үл хөдлөх хөрөнгөтэй хэмээн мэдүүлжээ. Үүнд,  269 сая төг­­рө­гөөр үнэлэгдэх Lexus-570, Toyota Land Cruiser 200 маркийн хоёр авто­машин­тай. 90 сая төгрөгөөр үнэлэгдэх газар болон 328 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл, 651 сая төгрөгийн хад­галамжтай гэж ХОМ-тээ тусгажээ.

Засаг дарга Х.Болормаа нь Есөн компанийн хувь эзэмшдэг гэх мэдээлэл бий. Улмаар, “Манзишир хид” ХХК, “Сүмбэр дельта” ХХК, “Бат сити” ХХК, “Даш кредит” ХХК, Улаанбаатарын хөлбөмбөгийн хол­боо зэрэг компанид хувь эзэмшдэг байна.

Х.Болормаа 2020 онд АН-аас дүүрэгтээ олонхийн санал авч Засаг даргаар улиран сонгогдсон билээ. Тэрбээр 2016-2020 оны хугацаанд Засаг даргаар ажиллахдаа дорвитой ажил хийгээгүй. Дүүргийн газар хэлтсийн дарга нар, албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлж, хамаатан саднаа ажилд авдаг. Улмаар төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, 620 сая төгрөгийн зөрчил гаргасан гэх хэл ам дагуулж байсан удаатай.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Шатахууны хомсдол үүсгэсэн Г.Ёндон сайд ОГЦОР!

Иргэдийн өргөн хэрэглээний гол шатахуун бол А-92 бензин.  2020 оны тавдугаар сараас хойш санхүүгийн

2021-09-20

Ихэнх ШТС-уудад АИ-92, 95 шатахуун дуусчээ

Өнгөрсөн долоо хоногт АМГТГ-аас "АИ-92 авто бензиний нөөц буурсан, гэхдээ хомсдол үүсэхгүй гэж мэдээ

2021-09-20

Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ч.Болормааг АТГ-аас шалгаж эхэлжээ

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлог

2021-09-15