Хүнсний эрхийн талонд хамрагддаг иргэдийг ургац хураалт гэх мэт олон нийтийн ажилд хамруулна

2021-08-16 793 0

Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур нэн ядуу өрхөд хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх зорилготой “Хүнсний талон” хөтөлбөр хэрэгжээд 10 гаруй жил болж байна. Тэгвэл энэ жилээс хоёроос дээш машин, байр, 200-гаас дээш малтай 8475 иргэнийг хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнээс хассан гэж Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хэллээ. Тус яам “Хүнс тэжээлийн дэмжлэг олгох журам”-ыг шинэчилсэн. Ингэхдээ өндөр өртөгтэй судалгаа дахин хийхээс илүүтэй төрд байгаа мэдээллүүдийг ашиглажээ. Төрийн байгууллагын мэдээллийн сангуудыг хооронд  нь тулгаснаар 1435 өрхийн 8475 иргэнийг дээрх үйлчилгээнээс хассан байна.

Цаашид энэ үйлчилгээ хугацаатай, нөхцөлтэй болох аж. ХБНГУ-ын туршлагыг судалсны үндсэн дээр хүнсний эрхийн бичиг авдаг иргэдийг  сургалтад хамруулан, тэдэнд ажлын байрны санал тавина. Мөн тэднийг жилд хоёр удаа олон нийтийн ажилд (ургац хураалт гэх мэт) заавал оролцуулах нөхцөлийг журамд тусгажээ. Учир нь Засгийн газар Халамжаас хөдөлмөрт гэсэн бодлого баримталж байгаа аж.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ИНЕГ 28 сая долларын тэтгэлгийг 370 хүнд олгожээ

БЗС-ийн мэдээлэл нийтэд хүрч, шүүмжлэл дагуулаад байна. Тэгвэл үүний араас ИНЕГ-ын тэтгэлгээр суралц

2023-05-24

Боловсролын зээлийн санд 1.1 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгджээ

Долоо хоногийн хугацаанд Боловсролын зээлийн санд 1.1 тэрбум төгрөг эргэн төлөгдсөн болохыг БШУ-ны с

2023-05-24

Сүхбаатар аймаг 10 сумын Засаг дарга нараа шинэ машинтай болгохоор тендер зарлажээ

Сүхбаатар аймаг нь 13 сумтай бөгөөд үүний 10 сумын Засаг дарга нараа шинэ машинтай болгохоор тендер

2023-05-23