Саид Моллаей: Молом гэдэг нэр таалагдаж байгаа. Би одоо Монгол хүн

2021-08-05 550 0

Токио 2020 олимпийн наадамд оролцсон зарим тамрчид өчигдөр эх орондоо ирсэн. Медаль хүртсэн тамирчдыг Баянгол зочид буудалд хүлээн авсан бөгөөд жүдо бөхийн төрлөөс мөнгөн медаль хүртсэн Саид Моллай сэтгэгдлээ хуваалцсан юм.

Тэрбээр “Х.Баттулга ерөнхийлөгч заавал алтан медаль аваарай гэж хэлсэн. Дараагийн олимпоос алтан медаль авна гэдгээ амлая. Энэ медаль Монголын ард түмнийх. Мөн миний анхны олимпийн медаль. Энэ медаль монголчуудад барьж буй хамгийн том бэлэг гэж бодож байна. Намайг Монголын Саид Моллаей гэж дуудсанд баяртай байгаа. Өмнө нь би өөр улсын төлөө барилддаг байсан бол одоо Монголын төлөө барилдаж байна. Би одоо Монгол хүн шүү дээ. Би өмнөхөө мартсан. Одоо байгаа нь л чухал. Үнэхээр баяртай байна. Та бүхэнд баярлалаа. Надад маш их тусалж байгаа багш нар, найзууд, өсвөр үе, залуучууддаа баярлалаа. Гэр бүлтэйгээ ярьсан. Тэднийг Монголд ирэх эсэхийг би мэдэхгүй байна. Ирж ч магадгүй, ирэхгүй байж ч магадгүй. Би Монгол нэрээ мэднэ. Молом гэсэн. Энэ нэр сайхан нэр байна. Намайг Молом гэж дуудаж буй монголчууддаа баярлалаа. Би одоо Монгол хүн” гэсэн юм.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

МҮБХ: Нэр бүхий бөхчүүдийн барилдах эрхийг хаслаа

Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүлэгч гишүүдийн ээлжит хурал өчигдөр /2023.05.30/ боллоо. Хур

2023-06-02

ТАНИЛЦ: Төрөөс хамгийн өндөр урамшуулал авдаг тамирчид

Олимп, дэлхийн аварга зэрэг томоохон тэмцээнд гаргасан амжилтыг нь харгалзан тамирчид сард хэдэн төг

2023-04-07

Дөрөвдүгээр сард болох хүчит бөхийн барилдааны ХУВААРЬ

Монголын Үндэсний бөхийн холбооноос энэ сард Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах хүчит бөхийн бар

2023-04-03