Н.Баярмөнх: БЗД-ийн Парк шинэчлэлтийн ажлыг нийслэлийн удирдлагууд дэмжинэ гэдэгт итгэлтэй байна

2021-07-28 797 0

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас “Хогоо ангилах хөдөлгөөн” аяны хүрээнд FOTON маркын нэг удаагийн ачилтаар 4.5тн хог ачих боломжтой, орчин үеийн 9ш автомашиныг хүлээлгэн өглөө.

Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлэхдээ, “Баянзүрх дүүрэг “ХоггүйБОЛГОЁ” уриан дор 4-р сараас хойш их цэвэрлэгээ хийж, актлах цаг нь болсон машинуудаа өөрсдийн бүхий л нөөц боломжоороо дайчилж, хороо бүрд хуваарилж ажиллаж байгаа. Ийм үед Улаанбаатар хотын захирагчын ажлын албанаас дэмжиж орчин үеийн 9 хог ачилтын машин өгч байгаад талархаж байна. Цаашлаад Баянзүрх дүүргийн Парк шинэчлэлтийн ажлыг нийслэлийн удирдлагууд дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Иргэд болон Нийслэлийн удирдлагуудтай бид хамтарч ажиллаж байж Баянзүрх дүүргээ хоггүй болгох чадна” гэлээ.

Баянзүрх дүүргийн хувьд хог ачилтанд явдаг албан ёсны 75 машинтай, үүнээс 55 машин нь өнөөдрийн байдлаар хог ачилтад явж байгаагаас 13 машин нь сүүлийн үеийн бөгөөд үлдсэн 42 машин нь актлах болсон хэдий ч нөөц бололцоондоо тулгуурлан ажиллаж байна гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ХХААХҮЯ байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуула

2025-04-18

НОЦТОЙ: Сонгинохайрхан дүүрэгт нярайн цогцос хаясан байсныг иргэд олжээ

Энэ сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт нярай хүүхдийн цогцос

2025-04-18

Ус ууя гэх нэрийдлээр гэрт нь нэвтэрч 8 настай охиныг хүчиндэхийг завджээ

Цагдаагийн байгууллагад энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр 20.00 цагийн орчимд СХД-ийн цагдаагийн

2025-04-18