Бэлчээр хувьчилвал ямар ирээдүй хүлээж байгаа вэ

2021-07-28 245 1

Судалгаанаас харахад дэлхийн дулаарал, цөлжилт усны хомсдол гэх мэт нь зөвхөн Монголын асуудал ч биш нэг л цэнхэр гариг дээр  амьдардаг бүх хүн төрөлхтөний өмнө тулгараад байгаа аюул гэдэг нь үнэн.

Гэвч  эдгээр судалгаанд цөлжилтийн шалтаг шалтгаан хамаг эх үүсвэр нь дан ганц бэлчээрийн мал аж ахуйгаас болж буй мэт дүгнэлт гаргасан нь хэтэрхий нэг талыг барьсан өрөөсгөл ойлголт гэдгийг холбогдох албны хүмүүс тайлбарлаж байсан.

нэг талыг барьсан судалгаа гэгчид үндэслэн олон зуун мянган жилийн  байгаль цаг уурын  хүнд хэцүү шалгарлыг даван туулж ирсэн шавхагдашгүй их нөөц баялаг өсөж үрждэг бэлчээрийн мал аж ахуйгаа хумих устгах бодлого төрөөс явуулж бэлчээрийн тухай хууль батлаж “бэлчээрийг хувьчлах” тухай яригдсаар өнөөдрийг хүрлээ. Бүр бэлчээрийн мал аж ахуй хүлэмжийн хийг ихэсгэдэг тухай ч “тархи угаалт” нэг хэсэг явсан. Гэхдээ дээрх хууль өнөөг хүртэл нэг тийшээ шийдэгдээгүй байгаа. Тэгвэл бэлчээр хувьчлах нь ямар эрсдэлтэй вэ. Энэ талаар бодит байдлыг туулсан нэгэн Өвөрмонгол настан дараах зүйлийг захижээ.

“Хэдэн жилийн өмнө нэгэн Монгол залууг Хөх хотод явж байхад нь тэндэхийн үзэмчин хөгшин таарч их л аминчлан нэгэн зүйлийг захисан гэдэг.

“Монголдоо очоод олон түмэнд миний хэлсэнийг уламжлаарай. Хятад улс хориод жилийн өмнөөс малчдыг малынхаа тэжээлийг өөрсдөө тариалдаг болгож хэсэг хэсэгхэн газрыг хашиж өмчлүүлсэн юм. Малчид нүүдэл хийхээ больж тэр газартаа тэжээлээ тариалж суудаг боллоо.
Фермерийн аж ахуйтай болох малчинд зээл олгож байна – гээд малчид газраа, хашаа байшинтайгаа барьцаанд тавиад Монгол малаа үгүй хийж сүү ихтэй үүлдрийн үхэр авцгаасныхаа зээлийг сүүгээ худалдаж төлөх юм болсон. Гэтэл хятадын сүүний үйлдвэрүүд урд зүгээсээ сүүгээ авцгаагаад бидний саасан сүүг хэрэглэх хүн олдоогүй. Нөгөө их сүүтэй үнээнүүдийн сүүг саахгүй байх аргагүй, саасныхаа дараа хийх газаргүй тарианы талбайд асгахаас өөр аргагүй. Нил үмхий болсон. Сүүгээ зарж чадахгүй байгаа хүмүүс зээлээ төлж дийлэхгүй барьцаанд тавьсан юмсаа газартайгаа алдаж эхлэсэн дээ.
Ингээд амьдрах гэр оронгүй, газаргүй болсон малчид үхрээ ч байлгах аргагүй тул үхэрнүүдээ үгүй хийсэн ба хятадын засгийн газар хотуудад олноор барьсан орон сууцандаа биднийг албадан нүүлгэсэн.
Одоо хотод ирсэн Монгол хүүхэд хятад хэлгүй бол сурах боломжгүй. Улсаас жаахан тэтгэлэг олгодог, түүгээр л бор хоногийг өнгөрөөж байна. Адуу мал зэрлэгшээд хог идээд явж байдаг болсон. Амьд яваа насандаа ийм юм үзэх байжээ би.Монголчууддаа хэлж захихад фермтэй л болж болдоггүй юм шүү Монгол мал бол амьдын зол, Монгол үндэстний язгуур өв соёл, зан заншил,эрх чөлөө юм шүү нүүдэллээд өөртөө эзэн болж яваарай гэж захиарай.” гээд уйлж суусан юм гэдэг. Бэлчээр хувьчлах аваас ийм л ирээдүй хүлээж байна. Бэлчих малтай ч бэлчээргүй болох вий! гэсэн айдас байсаар байгааг нуух юун.
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ӨМНӨГОВЬ: Тэмээний уралдаан эхэллээ

Өмнөговь аймагт "Тэмээний уралдаан-2021" тайлаг тэмээний уралдаанаар арваннэгдүгээр сарын 25-ны өдөр

2021-11-25

2022 оны төлөвлөгөөнд “авто замын түгжрэлийг бууруулах бодлого” тусгалаа

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XI хуралдаан хуралдаж байна. Хуралдааны эхэнд Нийслэлийн хөгжлийн 2022 оны

2021-11-25

Айлын гурван үхэр нядалж, хулгайлж яваад баригджээ

Төв аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид мал хулгайлах гэмт хэрэг болон гарал үүслийн гэрчилгээгүй

2021-11-17