Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраа харъяа хэлтэс агентлагийн дарга нартай уулзлаа

2021-07-22 435 0
НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь Тэргүүн Каори Ишикава болон холбогдох албаныхан Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраа, харъяа хэлтэс агентлагийн дарга нартай уулзав.
Уулзалтын үеэр Өмнөговь аймгийн эмэгтэйчүүд залуучуудын эрүүл мэндийг дэмжих нэгдсэн хөтөлбөрийн хэрэгжилт, цаашид анхаарах зүйлсийн талаар санал солилцлоо. Мөн аймгийн сайн туршлагыг өөр бусад аймагт хуваалцах, үр дүнг нэмэгдүүлэхэд талууд хамтран ажиллана. НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сан, ДЭМБ, Австралийн ЭСЯ, Говийн оюу хөгжлийг дэмжих сан, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран нэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж аймгийн төвд НЭГ ЦЭГИЙН ХАМГААЛАХ БАЙР, Булган суманд Залуучууд хөгжлийн төвийг байгуулаад байна. Өмнөговь аймгийн хүн амын 33%-ийг 15-34 насны залуус эзэлдэг ба тэдэнд чиглэсэн бодит ажил хэрэг болжээ. Цаашид хөтөлбөрийн хүрээнд хүүхэд эмэгтэйчүүдийн ковидын дараах нөхцөл байдлыг илүү анхаарч ажиллана.
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

“Глобал сан”-гийн төслүүдийг хянан шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны 3 дугаар сарын 20-2

2023-03-30

Сэлэнгэ аймагт 400 га талбайг хамарсан гал түймэр гарчээ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сум болон Сэлэнгэ аймгийн Түшиг сумдад ойн хээрийн түймэр гарч, 408 г

2023-03-30

Ачааны машины араас мөргөсөн суудлын машин шатжээ

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дэвшил багийн “Ар задгай” гэдэг газар суудлын автомашин ачаа

2023-03-30