БНХАУ 3 хүүхдийн бодлогын хэрэгжилтийг дэмжих үүднээс өдөр өнжүүлэх үйлчилгээг бэхжүүлнэ

2021-07-22 419 0

БНХАУ хүн амын урт хугацааны, тэнцвэртэй өсөлт хөгжлийг дэмжих зорилго бүхий гурван хүүхдийн бодлогын хэрэгжилтийг хангах арга хэмжээнүүдээ энэ долоо хоногт албан ёсоор танилцуулсан байна.

Тус улс гэр бүл төлөвлөлтийн бодлогоо зөөллөх буюу хосуудад гурван хүүхэдтэй болохыг зөвшөөрөх шийдвэрийг энэ оны тавдугаар сард гаргасан билээ.

Тэгвэл уг бодлогын хэрэгжилтийг хөхиүлэн дэмжих тухай Хятадын Коммунист Намын Төв Хороо болон Төрийн Зөвлөлөөс хамтран баталсан бодлогын баримт бичигт төрөлтийг дэмжих, түүний дотор татварын хөнгөлөлт үзүүлэх, хүүхэд харах, хүмүүжүүлэх, ахмад настныг асрах зэрэг гэр бүлийн төлөвлөлттэй холбоотой төрийн үйлчилгээг сайжруулах, хүн амзүйн тандалт судалгаа хийх зэрэг арга хэмжээнүүдийг тусгажээ.

Хичээлийн дараах үйлчилгээ буюу өдөр өнжүүлэх үйлчилгээг тоо болоод чанарын хувьд сайжруулж бэхжүүлэх нь гурван хүүхдийн бодлогын хэрэгжилтийг дэмжих нэгэн чухал арга хэмжээ юм гэж тус улсын Боловсролын яамны мэргэжилтэн Лю Юйган мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр, тус улсын суурь боловсролын бүх сургууль энэ намрын хичээлийн шинэ жилээс эхлэн өдөр өнжүүлэх үйлчилгээ үзүүлэх бөгөөд шаардлагатай бүх хүүхдийг ийм үйлчилгээгээр хангахыг зорьж байгаа аж.

Өдөр өнжүүлэх үйлчилгээг тухайн орон нутгийн өдөр тутмын ажлын цагаас хамааран өдөрт хоёроос доошгүй цагаар үзүүлэх болно гэж Лю Юйган хэлсэн байна.

Энэ оны тавдугаар сарын байдлаар, тус улсад хичээлийн дараах үйлчилгээ буюу өдөр өнжүүлэх үйлчилгээ үзүүлдэг 102 мянган сургууль байсан бөгөөд уг үйлчилгээ нь хичээл тарсан даруйд эцэг эх, асран хамгаалагчид нь ирж авах боломжгүй 65 сая сурагчид үр өгөөжөө өгчээ.

Бичсэн: Г.Солонго

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Өмнөд Африк сургуулиудын нүхэн жорлонг халах зорилт тавьсан ч хэрэгжүүлж чадаагүй байна

Өмнөд Африк даяар одоо 3,398 сургууль нүхэн жорлонтой хэвээр байгаа ба тэдгээрийг бүрэн халах хугаца

2023-05-23

Туркэд дахин гамшиг нүүрлэж, аадар борооны улмаас үер буужээ

Турк, Сирийн нутагт аймшигт газар хөдлөлтөөр болсны улмаас олон мянган иргэн амиа алдаж, орох оронгү

2023-03-16

10 өдрийн дараа аврагдсан эмэгтэй хамгийн түрүүнд хэд дэх өдөр болж буйг асуужээ

Эрэн хайх, аврах ажиллагааны алба хаагчид 8000 гаруй хүнийг нуранги дороос гаргажээ. Лхагва гарагт н

2023-02-16