Цагдааг үүрч шидсэн жолоочид хариуцлага тооцно

2021-07-21 88 0

Нарантуул олон улсын худалдааны төвийн дөрвөн замын уулзвар орчимд 2021 оны 07-р сарын 20-ны өдөр 17 цагийн орчим Тоёота премио маркийн тээврийн хэрэгслийн жолооч М нь замын хөдөлгөөнд оролцох үедээ ЗТХ-ийн 14.7.23 зөөсөн зөрчил гаргасан.

Тухай жолоочийн зөрчилд торгуулийн арга хэмжээ авсан тээврийн цагдаагийн алба хаагчийн шаардлагыг эсэргүүцсэн тул тухайн үед хамт үүрэг гүйцэтгэж байсан цагдаа зохицуулаагч, цагдаагийн ахлагч Ц салгаж замаас холдуулах явцад Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэрүүцэж түүний биед халдсан байна.

Уг үйлдэлд холбогдогч 36 настай эрэгтэй М-ийг саатуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх эсэгт зааснаар БЗДЦГ-аас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Даланзадгадад үүссэн үер усны үеэр сайн дураараа ажилласан “ЁЛ УАЗ” авто клубын хамт олонд талархал илэрхийллээ

Өмнөговь аймгийн нийт нутгаар 2021 оны 07 дугаар сарын 24-өөс 28-ны өдрүүдэд үргэлжлэн орсон усархаг

2021-07-28

Өмнөговь аймаг 90 жилийн ойгоороо 90 инженер бэлтгэх төслийг хэрэгжүүлнэ

Өмнөговь аймаг үүсч хөгжсөний 90 жилийн ойг угтан УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн санаачилгаар  Нутги

2021-07-28

Ахлах ахлагч Э.Даваажамцад 2 өрөө байрны батламж гардуулж өглөө

Ховд-Улаанбаатар-Чойбалсан чиглэлд 2100 гаруй километр замыг амжилттай туулсан Зэвсэгт хүчний 123 ду

2021-07-28