Говьсүмбэрийн Баянтал сумынхан Засаг даргатайгаа нийлж отрын малчдыг хөөжээ

2021-07-21 2223 34

Тал дүүрэн нутагтай монголчууд, тэр дундаа малчид эх орнынхоо газар нутгаас нэгнээ хөөж, туух үзэгдэл бий болоод удаж буй. Үүний нэг жишээ Говьсүмбэр аймгийн Баянтал сумын малчид нэгнээ хөөж туусан үйл явдал болжээ.

Тодруулбал, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын захирамжийн дагуу бэлчээр чөлөөлөх ажлын хэсгийнхэн байгуулагдан 2021 оны 07 сарын 19, 20-ны өдрүүдэд тус сумын Лүн хайрхан, Шилийн худаг зэрэг нэг, хоёрдугаар багийн нутгаар оторлож явсан нийт 26 айл өрхүүдэд албан тоот хүргүүлж, оторчдыг албадан хөөж туужээ. Баянтал сумын  нэг, хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт Дундговь аймгийн голдуу нийт 26 айл, 28 мянган мал оторлож яваа аж. Баянтал сумын Засаг дарга Г.Анхбаярын захирамжийн дагуу бэлчээр чөлөөлүүлэх ажлын хэсгийнхэн дээр сумын малчид нэмэгдэж тэд мотоцикл, машин хөлөглөн отрын малчдыг хөөх ажилд гар бие оролцжээ.

Оторчид дуртайдаа нутаг дамжин нүүдэллэхгүй нь лавтай. Баянтал сумын Засаг дарга Г.Анхбаяр болон тус сумын малчид цаг цагаараа байдаггүйг эрх биш мэдэх бизээ. Аяганы хариу өдөртөө, Агтны хариу жилдээ гэдгийг мартаж боломгүй.

Хууль дүрмээ дагавал малын бэлчээр бүх нийтийн өмч хэвээрээ бий. Малчдад өвөлжөөний газрыг олгосон болохоос бэлчээрийн газрыг өмчилж өгөөгүй байлтай.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ХХААХҮЯ байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуула

2025-04-18

НОЦТОЙ: Сонгинохайрхан дүүрэгт нярайн цогцос хаясан байсныг иргэд олжээ

Энэ сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт нярай хүүхдийн цогцос

2025-04-18

Ус ууя гэх нэрийдлээр гэрт нь нэвтэрч 8 настай охиныг хүчиндэхийг завджээ

Цагдаагийн байгууллагад энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр 20.00 цагийн орчимд СХД-ийн цагдаагийн

2025-04-18