МУГЖ С.Дамдин Тэнгэрт дэвшлээ

2021-07-06 513 1

МУГЖ С.Дамдин тэнгэр орноо дэвшжээ. Тэрбээр 1943 оны долдугаар сарың 15-нд Булган аймгийн Бугат сумын нутаг Ханжаргалант уулын өвөрт мэндэлжээ. Талийгаач тайз дэлгэж, кино урлагт олон сайхан дүр бүтээсэн нь үзэгч олны сэтгэлд үүрд хоногшон үлджээ. Жүжигчин С.Дамдинд тайз, дэлгэцийн олон уран бүтээлд дүр бүтээж, кино урлагийн салбарт түүх бүтээлцсэн  гавъяаг үнэлж, 2010 онд Монгол улсын Гавъяат жүжигчин цол хүртээсэн байдаг. Тэрбээр 1967 онд кино жүжигчнээр төгссөнөөс хойш өнөөг хүртэл 160-аад жүжиг, 50 орчим кинонд гол болон туслах дүр бүтээсэн юм.

Тухайлбал, театрын тайзнаа “Любовь Яровая”-гийн Кутов, “Наянчулууны ой”-н Эрдэнэ-Очир, “Арын албаныхан”-ы Сүхбаатар жанжин, “Нүд”-ийн Дугар, “Цаг өөр болжээ”-гийн Ваган, “Би яагаад”-ын Чагнаа, “Хоёр эзний ганц зарц”-ын Бригелла, “Хурлын дараа”-гийн Сүхээ, “Бумбат эрдэнэ”-ийн Дорж, “Аз жаргалын эрэлд”-ийн Геннадий, “Нэгэн нярвын паян”-ы Дорж, “Буурай аав”-ын Буянтогтох, “Унаган хайр”-ын Чагдал, “Шинэ зам”-ын Сүхбаатар, “Буэнос-Айресаас хийсэн сурвалжлага”-ын Эрнесто Рохос, “Гургалдайн дуут шөнө”-ийн Фирсов, “Нулимсны наадах инээд”-ийн Дэмчиг, “Буцах хаяг”-ын Нямбуу, “Халуун газар”-ын Баасан, “Амин булаг”-ийн Донгой, “Тамын дурлал”-ын Кебот, “Ромео Жульетта”-гийн Эскаль ван, “Саран хөхөө”-гийн Дэрэм, “Шөнө амталсан нулимс”-ын Халзангийн дүрд тус тус тоглосон байна.

LIKE дарж нэгдээрэй !!!
  • “Тэнгэрт Дэвшсэн” гээд Монгол хэлэнд байгаагүй хэллэг гарчээ. Бодвол хүн нас барсантай холбоогүй үг бололтой

Холбоотой мэдээ

Т.Мөнх-Эрдэнэ: Надад сонгуулиар хоёр тэрбум төгрөг санал болгосон. Би үгүй гэсэн

Төв талбайд нүүрсний хулгайчдын нэрсийг зарлаж, хариуцлага тооцохыг шаардсан залуусын жагсаал арванх

2022-12-09

“Lil Pump”-ийн байршуулсан бичлэгийг Топ.Сэлэнгийн нөхөр Б.Одбаяр гэгч нь “Монгол” гэж зарлажээ

Америкийн реппэр Lil Pump 2017 онд гаргасан "Gucci Gang" дуугаараа дэлхийд алдартай болсон нэгэн.

2022-09-16

ICETOP: Нас явж байгаа ч мөнхөд хип хопоороо байна

Байгуулагдсан цагаасаа хойш Монголын өнөөгийн үеийн урлагийг соргогоор мэдэрч, Хип хоп урсгалын томо

2022-06-16