Аялагчийг Элчингээр томилох гэж байгаа нь гуравдагч хөрш Америкийг дорд үзсэн хэрэг мөн

2021-07-02 105 0

Засгийн газар гурав хоногийн өмнө Элчингүүдийг “бөөндөж” орхив.  УИХ тэдэнтэй танилцаж байна. “…Гуя дагаж хүзүү” гэдэг шиг нэр дэвшигчид харагдаж л байна. Угаасаа ямар ч томилгоонд “хүзүү”-нүүд явж байдаг л даа.

Харин энэ удаад яагаад болохгүй “хүзүү” Элчингүүдийн дунд ороод явж байна. Тэр бол Америкт Элчингээр томилогдоно гээд явж байгаа Өлзийдэлгэрийн Батбаяр юм.

Гадаад харилцааны салбар, дипломат алба, тэндэх мерит зарчмын талаар энд ярих боломжгүй. Учир нь ийм нөхцөлд тэр тухай ярих нь хүнддэхээр болж байгаа юм.

Хатуухан хэлэхэд Монголын төр эхлээд дипломатууд, гадаад харилцааныхныхаа өмнө нүүрээ хаанаа хийж байгааг ойлгоход бэрх байна. За энэ яахав, ширлээд, дарлаад энэ “хүзүү”-гээ томиллоо гэхэд дэлхийгээс ичих нүүр гарч ирэхгүй юу.

Та бүхэн Америк дахь Элчинд нэр дэвшигч Ө.Батбаярын албан ёсны “өдчихсөн” намтартай танилцана уу. Дашрамд дуулгахад Ө.Батбаяр нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хүргэн гэх юм байна лээ. Гэхдээ хэнтэй нь гэр бүл вэ гэдэг нарийн мэдээлэл одоогоор алга. Улс амьтан ингэж яриад удаж байгаа ажээ.

Ө.Батбаяр нь  Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн.

1994 онд Цог/Сэрүүлэг гадаад хэлний дээд сургуулийг англи хэл судлалаар төгссөн. 1998 онд КТМС-ийг компьютерийн техникийн инженер мэргэжлээр дүүргэсэн. 2000 онд КТМС-ийг мэдээллийн технологи, менежментээр төгссөн.

2010 онд АНУ-ын Сайнт Льюс хотын JCI дэлхийн байгууллагын дэд ерөнхийлөгч, 2011 онд JCI дэлхийн байгууллагын ерөнхий санхүүч, 2012 онд JCI дэлхийн байгууллагын. Ази Номхон Далайн бүс хариуцсан тэргүүн дэд ерөнхийлөгч, 2011-2017 онд АНУ-ын YPO дэлхийн бизнес эрхлэгч залуучуудын байгууллагын Монгол дахь салбарыг үүсгэн байгуулагч, салбарын тэргүүн, 2017 оноос АНУ, Япон, Солонгос зэрэг улсуудад Монгол иргэдийг корчих аялах “Хариуцлагатай аялцгаая” арга хэмжээг санаачлан хэрэгжүүлэгч, 2019-2021 онд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргын гадаад бодлого, хамтын ажиллагаа хариуцсан зөвлөх, 2021 оноос Ерөнхий сайдын гадаад бодлого, хамтын ажиллагаа хариуцсан орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байна.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “…Гадаад харилцааны ажлын туршлага, мэдлэгийг харгалзан энэхүү албыг хаших бүрэн боломжтой гэж үзэж байна” Ө.Батбаярыг тодорхойлоод гарын үсгээ зуржээ.

Энэ бүхний эцэст Америк гэж ямар улс вэ. Дэлхийн хаахна байдаг вэ. Энэ тэр гээд хачин юм асуумаар болж байгаа юм.

Ер нь бол Монгол, Америк улсууд 1987 онд дипломат харилцаа тогтоосон. Ингээд 1988 оны зургалугаар сард Улаанбаатар хотноо Америкийн  Элчин сайдын яам, 1989 оны гуравдугаар сард Вашингтон хотноо Монгол Улсын Элчин сайдын яам албан ёсоор нээгдсэн байдаг.

Монголын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг тангараг өргөхөд Америкийн Ерөнхийлөгч Жо Байден цахилгаан ирүүлжээ. Түүндээ “…Өнгөрсөн жилийн нөхцөл байдал амаргүй байсан ч манай хоёр улс стратегийн түншийн хувьд нягт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлсээр ирлээ. Үүнд ирэх арван жилүүдэд Улаанбаатар хотын эдийн засгийн тогтвортой байдлыг хангах Мянганы Сорилтын Сангийн усны төсөл зэрэг түүхэн төслүүд орж байна.

Энэ завшааныг ашиглан Танд болон Монголын ард түмэнд дэлхийн энхийг сахиулах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн явдалд чин сэтгэлийн талархал илэрхийлье. АНУ болон Монголын цэргүүд 18 жилийн турш Афганистан улсад мөр зэрэгцэн алба хаасан бөгөөд тус улс дахь ажиллагаа дуусгавар болж буй энэ үед бид хамтрагчийн хувьд үйл ажиллагаагаа өндөрлөж байна.

Америк, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоогоод 34 жил болсныг тэмдэглэхийн ялдамд хоёр улсын харилцаа өндөр түвшинд хөгжсөнийг харахад бахархалтай байна. Ирээдүйгээ харан, ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан, Монгол Улсын гуравдагч хөршийн хувьд стратегийн түншлэлээ бэхжүүлэхдээ таатай байх болно” гэсэн байна.

Тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны долдугаар сарын 31-нд Америкт айлчилж, Дональд Трамптай Цагаан ордонд уулзсан.

Энэ айлчлалын үеэр маш чухал Вашингтоны тунхаг бичигт гарын үсэг зурсан. Энэ нь хоёр улсын харилцааг стратегийн өндөр түвшинд хүрснийг баталсан баримт бичиг байв. Ингэснээр Америк улс Монголын тав дахь, харин Америкийн хувьд манай улс стратегийн түншлэлд хүрсэн 17 дахь улс болсон байдаг. Тодорхой хэлбэл, ямар ч үед хоёр улс нийтлэг эрх ашгийнхаа хүрээнд нөөц бололцоогоо ашиглан, харилцан туслалцах урт хугацааны гэрээ байгуулсан гэсэн үг.

Түүнээс өмнө Монголын талаас 1990 онд Ерөнхий сайд Д.Бямбасүрэн,  1991 онд Ерөнхийлөгч П.Очирбат,  1996 онд Ерөнхийлөгч П. Очирбат хоёр дахь удаагаа, 2004 онд Ерөнхийлөгч Н. Багабанди, 2007 онд Ерөнхийлөгч Н. Энхбаяр,  2011 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-д айлчилж байв.

Харин Америкийн талаас 1990 онд Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкер, 1991 онд Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкер, 1995 онд Тэргүүн хатагтай Хиллари Клинтон, 1998 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Маделин Албрайт,  2005 онд  Ерөнхийлөгч Жорж Буш, тэргүүн хатагтай Лора Буш, Төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райсийн хамт манай улсад айлчилсан юм.

Ийм л харилцаа хамтын ажиллагаатай улсууд байгаа юм.

Гэтэл аялагчийг Элчингээр томилох гэж байгаа нь гуравдагч хөрш Америкийг дорд үзсэн хэрэг мөн.

Б.Дамдин-Очир

Зууны мэдээ сонин 

 

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Л.Эрдэнэчулуун даргаар ахлуулсан ажлын хэсэг Замын-Үүдийг улам дордуулав уу?

Замын-Үүд суманд нөхцөл байдал хүндэрч орох гарах бараа таваар гацсан байдалтайгаар зургаан сарын нү

2021-07-28

С.Баярын араас С.Баярцогт наранд гарах өдрөө тоолж сууна

Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, М.Энхсайхан болон Оюутолгойн гэрээг боловсруул

2021-07-28

Бэлчээр хувьчилвал ямар ирээдүй хүлээж байгаа вэ

Судалгаанаас харахад дэлхийн дулаарал, цөлжилт усны хомсдол гэх мэт нь зөвхөн Монголын асуудал ч б

2021-07-28