Найман цаг тасралтгүй хэрэлдсэн хоёр эмэгтэй ухаан алдан унацгаажээ

2021-06-24 144 0

Chinese Business View-д мэдээлснээр Хятадын Шанси мужийн Анканг хотын нэгэн гудамжинд найман цаг хэрэлдсэн хоёр эмэгтэй хоюулаа ухаан алдан унасан гэнэ. Гэрч нарын мэдүүлснээр гудамжны наймаа эрхэлдэг тэд өр ширнээс болж энэ олон цаг юу ч идэж уулгүй завсарлаггүй хэрэлджээ. Мөн бие ч засаагүй аж. Хэрүүл эхлэх үед нэг нь цагдаа дуудахад дуудлагаар ирсэн цагдаагийнхан өр зээлний маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэхийг зөвлөөд явжээ. Гэтэл найман цагийн дараа дахин дуудлага ирсэний дагуу очиход нөгөө хоёр эмэгтэй ухаан алдан унацгаасан байжээ. Тэдний царай нь хөхөрч, амнаас нь цагаан хөөс цахарч байсан гэнэ. Цагдаа түргэн дуудан ухаангүй хэвтэх хоёрыг хүлээлгэн өгсөн байна. Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр тэд дөч эргэм насны эмэгтэйчүүд аж.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Хоол идэж, бичлэг оруулдаг Солонгосын алдартан сард хэдэн воны орлоготой вэ?

Youtube хуудаснаа Sulgi mukbang&real sound гэсэн нэрээр контент оруулдаг тэрээр төрөл бүрийн х

2021-07-28

БНХАУ 3 хүүхдийн бодлогын хэрэгжилтийг дэмжих үүднээс өдөр өнжүүлэх үйлчилгээг бэхжүүлнэ

БНХАУ хүн амын урт хугацааны, тэнцвэртэй өсөлт хөгжлийг дэмжих зорилго бүхий гурван хүүхдийн бодлогы

2021-07-22

Цоорхой оймс ТРЭНД болно

“ekoD Works” хэмээх бүтээлч брэндийн хамт олон эрхий хурууны хэсэгтээ цоорхойтой оймс худалдаанд г

2021-07-21